ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймагт гадаадын компанид газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор 11 хүнийг яллагдагчаар татжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан зарим хүнд холбогдох Монгол Улсын газар нутгаас хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлээд байгаагаа өнөөдөр мэдээлэв. 

Өнөөдөр мэдээлэгдсэн нь тус газрын мөрдөн шалгах нэгжийн илрүүлсэн хэргүүд бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байгаа юм байна. 

Хэвлэлийн хурлын дараагаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудал нь энэ сарын 5-нд ил болсон. Харин танайх үүнээс өмнө хэргийг илрүүлээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан гэж ойлголоо. Зөв үү?

- АТГ-ын мөрдөн шалгах нэгжүүд илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 2023 оны есдүгээр сарын 23-нд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлээд байсан хэргүүдийн тухай мэдээллийг сая өглөө. 

- Ерөнхийлөгч өчигдөр гадаадын хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнд танай байгууллага ямар оролцоотой байх вэ, ямар ажиллагаа явуулах бол?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн Өмнөговь аймагт газар эзэмшүүлсэн асуудлыг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлийн хүрээнд АТГ болон прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дурдагдаж байгаа асуудлуудыг шалгаж эхэлсэн.

- Өмнөговьд газар эзэмшүүлсэн асуудалд одоогийн удирдлагууд нь л хамаатай гэж бодсон. Таны өгсөн мэдээлэлд өмнө нь ажиллаж байсан гэж дурдагдаж байна?

- Сая дурдагдсан албан тушаалтнууд бол өмнө нь ажиллаж байсан хүмүүс.

- Хэдээс хэдэн онд вэ?

- Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиар хүмүүсийн нэрийг хуулийн байгууллага зарлах боломжгүй тул үсгээр нь хэлж байгаа. Эдгээр нь одоо ажиллахаа больсон. Харин шинээр нээгдэж буй хэрэг бүртгэлтийн хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана. 

Сая өгсөн мэдээлэл бол шалгаж дуусаад шүүхэд шилжих гэж буй хэргүүдийн тухай юм. Харин Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн хүрээнд дахиад шинэ хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. 

- Ханбогд суманд гадаадын иргэд шууд газар өмчилж авсан юм уу, дундын зууч бий юу?

- Үндсэн хуульд гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд Монгол Улсын газар нутгаас өмчлүүлэх, эзэмшүүлэх нь хориотой. Газар эзэмшүүлэх процесс явагдах үед энэ компаниудын эзэмшигч нь Монгол Улсын иргэд байсан. Үүнээс хойш зарж, борлуулсан байж болзошгүй үйлдэл хэрэг шалгалтын явцад тогтоогдсон.

- Газраа эзэмшиж байгаад гадаадын иргэнд зарсан монгол хүмүүст ямар нэг хариуцлага тооцох уу?

- Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд нийтийн албан тушаалтан, хувь хүн ч бий.

- Танай байгууллага хэргийг шалгаад 2023 оны есдүгээр сарын 23-нд прокурорт шилжүүлсэн гэлээ. Бараг 3-4 сар болж байгаа юм байна. Процесс удаан үргэлжилж байна гэж харагдлаа. Шүүхээр хэзээ гэм бурууг нь дэнслэх вэ?

- Авлигын хэрэг дээр яллах дүгнэлт үйлдүүлэх нь цаг хугацаа шаарддаг. 11 яллагдагч тус бүр дээр прокурор бүгдийнх нь үйлдлээр хянаж үзээд түүнд холбогдох яллах дүгнэлт үйлддэг. Прокурор хэргийн бүх материалтай танилцаж, яллах дүгнэлтдээ нотлох баримтууддаа тулгуурлаж үндэслэлээ дурддаг тул цаг хугацаа их шаарддаг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.191.198] 2023/12/10
Bugded ni nasaar ni horih yal og. Mongol ulsiin undesnii ayulgui baidliin esreg uil ajillagaa yavuulsan baina. Uuriinh ni bolon holbootoi humuusiin horongiug ni huraa.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.230] 2023/12/9
Company zarj bhad gazar ezemshiliig gadaad hund ogch bolohgui gedgiig meddegui baisan um bhdaa. ter zarsan mongol humuusiin buruu bas bna.
0 | 0 Хариулах
З [202.9.46.107] 2023/12/9
Энэ нам дагасан том жижиг өлөн авилагач хулгаачуудад хатуу ял хөрөнгиин хураадаг болохгүй бол худлаа сүртэй эхлээд торгоод баян үлдээгээд байвал наад хулгаачуудын шээсүүд дараан яг эцэг эх шиггээ монголыг тонож иргэдиин боломжииг хулгаалсаар байх болон дараана монгол өрөнд газар нутгаал алдана гэж ул шал чацагаууд их ярьж харааж зүхдэгдээ энэ нүгэл авилгач хулгаачуудыг
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.44] 2023/12/8
Ханбогд сумын засаг ноёд болон ИХТ: Нэхийт, Эрдэнэжаргал, Эрдэнэочир
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/12/10
Тэр иргэдийн хурлын төлөөлөгчдийг нь харахаар үнэндээ сэтгэл өвддөг. Учир нь тэдний ихэнх нь Ажнайг бишрэн шүтэж даган баясагч нар байдаг бөгөөд зарим нь ёстой суудал бөглөх зорилготой л хөөргөж байгаад сонгосон байдаг байх үг эвлүүлээд олигтой өгүүлбэр ч хэлчих боловсролгүй хүмүүс цөөнгүй байдаг. Тийм хүмүүсээр багуудыг төлөөлүүлж байгаад засаг дарга нар нь хулгайгаа хийсэн байлгүй.
0 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.189] 2023/12/8
ЭЗЭНГҮЙ МОНГОЛ БОЛЖЭЭ...
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/12/8
Аймаг болоод Ханбогд сумын засаг ноёдууд үе үеэрээ байгаа байхдаа.
0 | 0 Хариулах
Erdeneochir [52.194.235.147] 2023/12/8
Sh.Erdenejargal gej yostoi novshiin luivarchin bga shu, tursun ah duu nariinhaa nerdeer ochnoon gazaruud avaad zarj bayajisan. Bas oyutolgoi -d usnii mashinii turees, 1 udaagiin tseverlegeenii huvtsas hangan niiluuldeg, tom huugee ayulgui baidliin alband shurguulchihsan - oyutolgoigoos garah hog, eldev yumaar bas mongo hiigeestei. ene erdenejargaliig sain shalgah heregtei
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/12/8
Үйлийн үр,,,, хэцүү ч юмдаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/12/8
газар бол улсын үндэс юм. газар бол чиний өвөг дээдэс, чиний үр удамын үргэлжлэл оршин байх оршихуй юм. мөнгө бол зүгээр л цаас юм. өөрт байгаагаа үнэлж хайрлаж харамлаж байх хэрэгтэй шүү. ерөнхий боловсролын сургууль өглөө хичээл нь эхлэхдээ төрийн дуулал эгшиглэдэг болмоор байна. тэгж багаас нь эх орон ч сэтгэхүй суулгамаар байна
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.208] 2023/12/8
Зөв.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.192] 2023/12/8
1990 оноос хойш эхнэр нөхөр аав ээж эх орноо эд мөнгөөр зарах шуналын бузар болсон монголчууд хаа сайгүй элбэг болсон. Дарга сайдууд тэргүүлээд жирийн иргэд хүртэл халдварласан хорт хавдар болоод байна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.158] 2023/12/8
Энэ дуулианаар далимдуулан хятадын эсрэг хийрхэлийг дэврээх нь Монгол-Хятадын харилцаанд хортой гэдгийг Төрийн тэргүүн маань мэдэж л суудаг байгаа даа??!!
1 | 3 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/8
ene chin mgl ulsaas urvasan hereg bna
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.68] 2023/12/8
урд талын аймгуудын сумдууд зарагдаад, хятадууд бие биедээ хэдэн зуун гагаар зараад байна гээд хятадын сайт дээр явж байсан юмыг дэлгэж харуулсан хүмүүсийг хүүрэнсүгийг гүтгэсэн гээд барьж хорио биздээ. хүүрэнсүгийн томилсон засаг ноёдууд монголыг газрыг зараад дууслаа гэхэд худал мэдээ түгээсэн гээд хорио биздээ псдаа нар. одоо илчлэгдээд ирхээрээ их юм хуцаж байдаг лалрууд.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.70] 2023/12/8
Өмнөговийнхөн өнгөтэй ч, мөнгөтэй ч
0 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/12/8
халтайсан хар юмнууд байж ядаж байхад тагжийсан намхан юмнууд байдагийн байна лэ шдэ массаараа, өсөж төрсөн газар нутагаа ухаж, зарж байж та нарын өнгөтэй ч харин лөө лөө байнаа зүгээр
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/12/8
Өөгүй юм гэж байдаггүй. Та аль нутгийн хүн бэ? Би гоё магтаад өгье.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.81] 2023/12/8
Нутаг усаа дайсандаа ч зарахаас сийхгүй болсон энэ цагийн Монгол хүмүүс их болжээ. Эцэг өвгөдийн амиа золин байж авч үлдсэн газар нутгаа хайрлах харамлах сэтгэлгүй болж
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.84] 2023/12/8
Газрын албныханы шунал хэрээс хэтэрчээ.
3 | 1 Хариулах