ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговьд гадаадын ААН-д газар эзэмшүүлсэн зарим хэргийг АТГ энэ оны есдүгээр сард шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хууль зөрчиж, гадаад иргэн, хуулийн этгээдэд нийт 457 га газар эзэмшүүлсэн нь олон нийтэд ил болсон. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Хянан шалгах хорооноос Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т хандаад байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр АТГ-аас дараах мэдээллийг өглөө. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусаад 2023 есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байгаа" гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад

  • Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг зөрчсөн,
  • өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл тогтоогдсон байна.

Комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э гэгч нь

  • 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А225 тоот захирамжаар "Фүжибит" гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн, "Изий транспорт" гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А249 дугаартай захирамжаар "Силвер титан интернэйшнл" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13 га газар эзэмшүүлсэн.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн А295 дугаартай захирамжаар "Бат-Орших баян" гэдэг компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлтэй хэргийг.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А364 дугаарт захирамжаар "Санапита" компанид 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн 
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А295 дугаартай захирамжаар "Лилия гарден" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшүүлэх 
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А30 дугаартай захирамжаар "Соронзонговь" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 20 га газар хууль бусаар эзэмшүүлсэн

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А315 тоот захирамжаар "Азхуртрэвел" компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Манайхаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх эдгээр хэргийн мөрдөн байцаалтыг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх санал гаргасан" гэх мэдээллийг өглөө. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
БУРУУ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [183.177.99.226] 2023/12/12
Өнөөгийн Монгол залуус бид Дэлхийг байлдан дагуулсан агуу их эзэн богд Чингисийн үр сад гээд гайхуулж сайхархаж цээжээ дэлдэж байх юм Тэгээд өнөөдөр залуус маань Хятад Солонгост ЖОРЛОН угааж цэвэрлэж байх нөгөө өвөг дээдс маань хойч үе маань ЖОРЛОН угаа гэж байлдан дагуулж байсан байж таарах нээ дээ
0 | 0 Хариулах
зочин [183.177.99.226] 2023/12/12
Монгол улсад бүр тусгаар тогтносон улс шиг авирлаж байгаа Өмнөговь аймгийн Дархлагдсан хулгайч дарга нар Монгол төрийн тогой дээр яаж хүндэрч /БААЖ / байна Өмнөговь аймгийн Ажнайн Тодотголтой УИХ эрхэм гишүүн Д Батэрдэнэ Аймгийн иргэдийн хурлын дарга Б Бадраа Аймгийн засаг дарга Сэддорж ИХ гишүүн Эрдэнэочир МАН дарга Х Мандахбаяр тэргүүнтэй том бүлэглэл яаж саагаж байгааг тэд тэд мөнгийг тонн тонноор нь хуу хамж байхад Монголын төр Шүүх бүльх залгисан юм шиг таг чиг Нүүрсний сонсгол дээр Өмнөговь аймгийн Ерөнхийлөгч Д Батэрдэнэ яаж оодорч байнаа шууд загнаад л хөөрхий наад ууль нь чим чимээгүй болох нь тэр
0 | 0 Хариулах
зочин [183.177.99.226] 2023/12/12
Сүүлийн өдрүүдэд Монголчууд Сэлтгүүлч Өнөрөө гээд уйлж хайлж бас хоёр салсан эхнэр нөхөр хоёрын хэрүүлд хамаг ухаан санаа оюун бодлоо уралдуулж даган хуйларч байх дүр зураг харагдлаа Тэнэг мулгуу ард иргэд нь нэг иймэрхүү юмд тархидуулж даган хуйларч байх ар хударгаар нь Монголын төр эрх мэдэлтэнүүд яаж эх орон газар шороо баялгаа яаж самарч байгааг тэнэг мулгуу ард иргэд нь сөхөөрөх ч үгүй байгаад үэнэн хүү эмэгнэлтэй байна Монголын төр шургалсан хулгайч урвагч нар яаж дураараа авирлаж байгаа тоож харах сөхөөрөх ард иргэд үнэндээ алгаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.172] 2023/12/9
Эргэж сануулахад саяхан хэдэн УИХурлын гишүүн нөхдүүд газрыг гадны иргэдэд 100 жилээр эзэмшүүлье гээд хууль санаачилж ИХуралд оруулаад бсан даа.Ямар санаатай.хэний эрх ашгийн төлөө бсан юм болоо гэж одоо бодогдож бна
1 | 0 Хариулах
Эмээ [139.5.217.163] 2023/12/9
САЯЫН СОНСГОЛООР МЭДСЭН ЮМ ШИГ ЖҮЖИГЛЭЭД Л БАЙСАН БИШҮҮ . ХҮРЭЛ СҮГ Ч ЖҮЖИГЛЭЖ ХАНАХГҮЙ НОВШ ЮМ ДАА
0 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.189] 2023/12/8
ТОЛГОЙГҮЙ БОЛСОН МОНГОЛ....гэж ийм байдаг байх...
1 | 0 Хариулах
Zochin [202.21.122.148] 2023/12/8
Ханги, Замын үүдийг бас шалгаарай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.68] 2023/12/8
урд талын аймгуудын сумдууд зарагдаад, хятадууд бие биедээ хэдэн зуун гагаар зараад байна гээд хятадын сайт дээр явж байсан юмыг дэлгэж харуулсан хүмүүсийг хүүрэнсүгийг гүтгэсэн гээд барьж хорио биздээ. хүүрэнсүгийн томилсон засаг ноёдууд монголыг газрыг зараад дууслаа гэхэд худал мэдээ түгээсэн гээд хорио биздээ псдаа нар. одоо илчлэгдээд ирхээрээ их юм хуцаж байдаг лалрууд.
6 | 2 Хариулах
[103.57.93.36] 2023/12/8
hujaa
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.236] 2023/12/8
Өө хөөрхий прокурор нь идциймүү
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.172] 2023/12/8
Чиний мэдэх ажил биш болой
0 | 0 Хариулах
Ардын эрх чөлөө [66.181.185.208] 2023/12/8
манай шүүх засаглал ялзарч гүйцэжээ
2 | 0 Хариулах
[103.57.93.36] 2023/12/8
tiim yum mongold bhgui,
3 | 0 Хариулах
Харанхуй [192.82.92.204] 2023/12/8
Прокурорт шилжүүлсэн гэсэн чинь шүүх засаглал гэж шааж байна, хахаха
2 | 0 Хариулах