ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: Ханбогд сумын 457 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 компанид эзэмшүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх сонсгол орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн нүүрсний үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний үйл ажиллагаатай холбоотой Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар олголтын мэдээллийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцуулав. 

Тэрбээр "Ажлын хэсгээс хоёр хүн Ханбогд суманд очиж ажилласан. Газар харилцаа, геодези, зураг зүйн газарт бичиг ирүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Ханбогд суманд газар олголттой холбоотой томоохон хоёр асуудал байна. 

  1. Газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй газар олгодог.
  2. Авто тээврийн зогсоол гааль хяналтын талбай гэх нүүрсний үйл ажиллагаатай холбоотой 1-40 га газрыг бусдад шилжүүлсэн байна. Үүнд гадаадын иргэн, хуулийн этгээд, хөрөнгө оруулалттай, эсвэл гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд байна. 
Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгожээ. 

38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар...

Аудитаас 2019 шалгалт хийгдээд 75 аж ахуйн нэгж 3.7 тэрбум төгрөгийн газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй байна гэсэн акт тавьсан. Өмнөговь болон Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын албан ёсны сайт дээр газар олголтын асуудал хэрхэн явагддаг талаар мэдээлэл огт байхгүй. Газрын харилцаа, геодези, зураг зүйн улсын нэгдсэн сайт дээр 2023 оноос хойших газар олголтын мэдээллийг оруулсан байгаа харагдсан. 

Үндсэн хуулийн 6.5 хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан болон хуульд заасан болзолт журмаар ашиглуулж болно хэмээн заасан. Зөвхөн ашиглуулж болно хэмээн заасан байгаа. 

Газар ашиглуулах тухай хуулийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасан. Мөн газрыг эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж байгаа. 

Тэгэхээр уг асуудал нь газрын тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн юм. Өмнөговь болон Ханбогд сум нь газар олгох асуудлыг гадаадын аж ахуйн нэгжид өгсөн асуудал үүссэн.

"Тавантолгой" ХК гаалийн хяналт, нүүрсний талбайн зориулалтаар 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газар худалдаж авах тендер зарласан байна. Нэг га газар нь ойролцоогоор 600 сая төгрөг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиж буй газраа 11 тэрбум төгрөгөөр өгөх санал ирүүлсэн байна" хэмээн ярив. 

зураг
 
Тавантолгой ХК-д 11 тэрбум төгрөгөөр худалдах гэж буй газар нь

Нүүрсний үйл ажиллагаатай холбоотой Ханбогд суманд газар эзэмшиж буй гадаадын хөрөнгө оруулагчтай 40 компани:

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
БУРУУ
4
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ажнай Бат-Эрдэнэд [66.181.189.188] 2023/12/9
Өөртэй чинь нэг ангид сурч байсан нэг Орос хүн өөрт чинь луйвардуулсан гээд зарга хийгээд л байсан, тэр юу болсон бэ? Яасан ууж идэж ханадаггүй юм бэ, ямар мөнхрөх хорвоо биш.
0 | 0 Хариулах
Зочин [173.79.164.29] 2023/12/7
Umnugoviig Umnugoviinhon ni uursduu zaraad ideed duusch bgaa. Nutag gej tseejee deldeed, dalduur ni maliin belcheergui, amitan hvn amidrah argagui bolgood uursduu hurungujuud munguu yaj vrehee medq ywaa. Erunhiilugch ene gadnii irged ezemshij bui bvh ordiig butsaaj avna gedegt itgeltei bn , arai ch dee
0 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.161] 2023/12/6
өмнөговь аймгийн нутгийг харийнханд алдаад дуусаж бга юм бна
0 | 0 Хариулах
зочин [183.177.99.226] 2023/12/6
Тэнэг мулгуу хар мухар сүсэгтээ автсан арчаагүй залхуу шуналтай маанаг Монголчууд эх орон эх нутгаа хүлээлгэн өгөхтөө бэлд дээ Тэмцдэгүй ард түмэн ямар эмэгнэл хүлээж байгаагаа мэдэхгүй малнууд бүр уур хүрчихлээ
0 | 0 Хариулах
зочин [183.177.99.226] 2023/12/6
Тэгээд маанагууд нээх эх орон ч цэвэр монгол цус энэ тэр гээд фээсээр хуцаад байна Монголчууд бид Агуу Чингис хаан Дэлхий талыг эзэлсэн гээд сайхархаад унгас алдаад л өнөөгийн Монгол залуус аймшигтай их залхуу шуналтай мөртлөө их аймхай үхээнцүүд ш дээ Өнөөдөр залхуу арчаагүй аймхай үхээц Монголчууд Солонгос Хятадад очиж ЖОРЛОН угаах гэж л Дэлхийн талыг эзэлж байсан юм шиг дүр зураг харагдаж байна Үеийн үед дарлуулж байхтай таарсан Үхэр Монголчууд
0 | 0 Хариулах
зочин [183.177.99.226] 2023/12/6
Тэнэг Мулгуу арчаагүй залхуу Монголчуудыг 100 жил ойн баяр наадам гээд маанагтай байх ар хударгаар чинь Монгол улсын хамгийн их баялагтай орон нутаг Өмнөговь аймгийг чинь бараг л зарааад тучихсан байхаа даа хөөрхий тэнэг мулгуу залхуу Монголчууд баяр наадам шинэ жил хайрт Өнөрөө минь гээд мэлэрч уйлж халж байх хойгуур чинь Нүүрсний хулгайч нар чинь сэмхийг бүрэн утгаар нь ашиглаж байхад тэнэг мулгуу залхуу Монголчууд эх нутаггүй болох цаг ирчихээд байна шүү малнуудаа наад баяр цэнгэл зугаа цэнгэлээ болимоор юм Өнөөдөр Монголын ард түмэнд зүгаа цэнгэл наадам чухал уу нх орон нэтаг дэвсгэр чинь чухал уу
0 | 0 Хариулах
Зочин [199.192.157.57] 2023/12/6
ХЯТАДУУД ТОБА ГЭЖ ТЭМДЭГЛЭСЭН НУУДЭЛЧИН УГСААТАН БАЙЖ БАЙГААД ЯГ Л ИЙМ ЗАМААР УУСАЖ УСТАЖ АЛГА БОЛСОН. БИД АРААС НЬ ЯВЖ БАЙНА. ЦУСААР УГААХГУЙ БОЛ ЮУ Ч ООРЧЛОГДОХГУЙ
0 | 0 Хариулах
МОНГОЛ [103.57.94.119] 2023/12/5
ТЭР ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ҮНДСЭН ХУУЛИЙГ САНААТАЙ ЗӨРЧСӨН ҮНДЭСЛЭЭР БАОЬЖ ХОРЬ, ШОРОНД ХАТАА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.47] 2023/12/5
Buh shatnii darga nar avilgach, hulgaich boljee.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.207] 2023/12/5
Шалгаачээ хориочээ малнуудыг
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2023/12/5
Одоо болтол хууль зөрчсөн засаг даргыг баривчлаагүй байхыг бодоход Өмнөговь аймагт хууль зөрчих бол гэмт хэрэг биш юм байж
0 | 0 Хариулах
өө [66.181.160.91] 2023/12/5
Өмнө Говийн ажил биш Монгол Улсын хэрэг . бүхэлдээ харицлага ,хууль хэрэгжүүлдгүй нээг их илэрүүлээд л, муудаад л байдаг Төр Засаг үнэхээр хүчин мөхөсдөх гэж бахгүы биз дээ... бүүр гайхаж сууна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.151] 2023/12/5
1га 700 000 доллар байсан 13жилийн өмнө з дарга ч сайн баяжсан бхдө
0 | 0 Хариулах
БҮТЭН ДАМПУУ [202.179.27.15] 2023/12/5
ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА. БҮТЭН ДАМПУУРЧ. ...
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.49] 2023/12/5
Газар олгосон зарсан хулгайч нарыг Эх орноосоо урвасан гээд л хөрөнгийг нь хураагаад буудаж Ал
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.229] 2023/12/5
Хурааж аваачээ улсаа зарсан байна
1 | 0 Хариулах
Hergiin ezeniig shorond [202.126.90.137] 2023/12/5
Odoo huraaj av Huchingui bolgo cholool
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.119] 2023/12/5
Газар ашиглах эрх гэдгийг буруу ойлгож яриад байх юм? Үндсэн хуульд гадаадын этгээдэд газрыг ашиглуулж болно гэж заасныг зөвхөн ашиглах эрхтэй, эзэмших эрхгүй мэтээр ярьж байгаа нь буруу! Газрыг эзэмшихгүйгээр ашиглах боломжгүй!! Эзэмшихгүйгээр ашиглана гэвэл тухайн газарт нэвтрэн орох эрхгүй, хамгаалах, арчлах үүрэггүй байх юм уу?? Өмчлөх эрх = эзэмших +ашиглах+ захиран зарцуулах эрхээс бүрддэг. Энэ 3 эрхийн эхнийх нь дараагийнх дотроо багтаж байдаг! Ашиглах эрх нь дотроо эзэмших эрхийг агуулдаг! Эзэмших, ашиглах эрхгүй этгээд захиран зарцуулна гэж байхгүй!! Харин наадуул чинь гадаадын этгээдийн газар ашиглах эрхийг нь хязгаарлачихсан (ашиглах эрхгүй, зөвхөн эзэмшүүлсэн) байна шүү дээ?!! Газрын эрх зүйн багш, мэргэжилтнээс асуух хэрэгтэй шдээ?!!
3 | 1 Хариулах
Зочин [202.21.107.25] 2023/12/5
МАН сонгууль ойртохоор ард иргэдэд таалагдах гэж баасаа цэвэрлэж байгаа дүр үзүүлж жижиг загаснуудаа залгиж эхлэлээ. Гэвч том акулууд нь цаана нь цэвэр үлдэнэ дээ. Сүүлийн жилүүдэд шувт МАН засагласан тиймээс идсэн уусан нөхдүүд байгаа бол бүгд л МАН-ы бүтээгдэхүүнүүд шүү дээ. Хэрэг хийсэн хүүхдээ аав ээж нь зөөлөн зоддог шиг л дүр үзүүлж байгаа зодчихоод дараа нь үнсэж аргаддаг шиг л юм болно доо
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.200] 2023/12/5
Tom akuluud n battulga addyasuren ajnai geed AN ehlene dee.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.154] 2023/12/5
АН гараад том акулуудаа барьж чадахгүй. Харин ч илүү хуйвалдаж, хуучин хулгайч нар нь гаарах болно
0 | 0 Хариулах
зочин [66.181.167.74] 2023/12/5
Биднээс бусад бүх улсын иргэд нутгийг маань өмчилсөн байна шүү
3 | 3 Хариулах
Зочин [202.126.90.148] 2023/12/5
Бид арай л арчаагүй байна уу, үгүй юу?
2 | 1 Хариулах