ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Ханбогд сумын Засаг дарга та 1 га газрыг ₮1 тэрбумаар үнэлж зарсан гэсэн нотлох баримт байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  

Энэ үеэр дуудлага худалдаа явагдахгүйгээр Үндсэн хууль болон Газрын хуулийг зөрчиж гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон асуудлын талаар нотлох баримтыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа. 

Шинжээч ийм зөрчилтэй 40 аж ахуйн нэгжийг танилцуулсан юм. 

Сонсголын даргалагч Б.Энхбаяр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс дараах асуултуудыг асуув. 

Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд гарч байгаа захирамжууд таны гарын үсэгтэй захирамжууд мөн байна уу? 

- Бүгд мөн. 

- Гадаадын иргэнд газрыг эзэмшүүлдэг юм уу, ашиглуулдаг юм уу? Үүнийг мэдэх үү? 

-  Би гурван жил Засаг дарга хийж байгаа. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе үеийн Засаг дарга нар ч олгоогүй гэж ойлгож байгаа. Дандаа хятадууд газар аваад байгаа учраас монгол, орон нутгийн хүнд газар олгох бодлого чиглэлийн хүрээнд дуудлага худалдаанаас зайлсхийж олгож ирсэн гэж ойлгодог. Би энэ зарчмынх нь дагуу л олгосон.

Сүүлд шилжсэн тохиолдлууд бас байна. Бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ганц ч газар олгохгүй байгаа. Ашиглалтаар ч олгоогүй. Цаанаа ямар хувь хувьцаа эзэмшигчтэй байдаг нь газрын мэдээлэл дээр харагддаггүй учраас мэдээллийн зөрүүтэй юм байна. 

Гадаадын иргэдэд газрыг ямар хугацаагаар ашиглуулдаг, эзэмшүүлдэг юм бэ? 

- Ашиглалт таван жилийн хугацаагаар. Газар эзэмшүүлэх бол хориотой. 

-  Таны захирамжууд чинь бүгд Өмнөговь аймшгийн газрыг гадаадын иргэдэд эзэмшүүлэхээр гарсан байна шүү дээ. 

- Энэ бол хянан шинжээчдийн зөрүүтэй мэдээлэл байна гэж харж байна. 

- Шинжээчийн танилцуулсан тендерийн үнэлгээнээс харахад таны захирамжаар олгосон газрууд 1 га газрыг 1 тэрбум төгрөгөөр үнэлж зардаг гэсэн ханштайг харуулсан нотлох баримт байна. Та энэ олон газруудыг зарж байхдаа мөнгө авч байсан уу?

- Надад мөнгө авсан асуудал байхгүй. 

- Та улс төрийн томилгоотой хүн мөн үү? 

- Тийм. 

- Аль намаас томилогдсон бэ? 

- Монгол Ардын Намаас.

- Хэн томилсон? 

- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж.

 Монгол Ардын Намаас хэн гэдэг хүнтэй холбогдож энэ албан тушаалд очсон бэ? 

- Сумын Засаг даргыг сумын иргэдийн төлөөлөгчид олонхоороо шийдвэрээ гаргаж аймгийн Засаг дарга баталгаажуулдаг. 

- Та газар зарсан мөнгөө Монгол Ардын Намын хэн гэдэг албан тушаалтанд өгдөг байсан бэ? 

- Надад газар зарсан тохиолдол байхгүй. Би 2020 оны арванхоёрдугаар сард энэ албан тушаалыг авсан. Тэр үед нүүрс тээврийн 300 гаруй компани цүнхэнд явж байсан. Бүгдийг нь кемпэлж зохион байгуулалтад оруулж байсан учраас газрын хэрэгцээ шаардлага миний үед ихээр үүссэн. Санал хүсэлт маш ихээр орж ирсэн. Хурлаар баталж өгсөн төлөвлөгөөний дагуу л шийдсэн. Өгсөн болгоныг шийдэх боломж байгаагүй. 

Монгол иргэн газар авсан хойноо гадаадын иргэнд эрхээ шилжүүлчихдэг тохиолдол байна гэдгийг Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт онцолж байв. 

ВИДЕО: 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [14.11.131.224] 2023/12/7
Хайрт ардын нам чинь ийм л байна шдээ. Ан нь бүр илүү хулгайч
1 | 0 Хариулах
Жалайр [202.21.100.210] 2023/12/7
Энэ асуудал үнэн болоод та бидний, бидний ирээдүйн газар нутгийг хэрэв зарсан нь тогтоогдвол өөрийгөө үхсэнд тооцоорой
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.231] 2023/12/6
nutgaa zarsan bolgoniig duujilmeer bna
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.36] 2023/12/5
Албан тушаалтнууд чинь Монгол улсын газар нутгийг зараад байна Оюунэрдэнээ. Одоо эргүүлэн авч чадах уу? Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал аль хэдийнээ алдагдсын байна ш дээ.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/12/5
Энэ газрын наймааны асуудал ч нүүрсний хэргээр илүү хүчээ авахндээ.
2 | 0 Хариулах
Д.Раднаабазар. [103.57.92.163] 2023/12/5
Ерөнхий сайдаа...Та энэ газрын наймаа хийгээд байгаа орон нутгийн засаг дарга, иргэдийн хурлын нөхдүүдтэйгээ тооцоо хийгээ чээ...Хятад хүнд сөөм ч газар өгч болохгүй өвөг дээдэс, тэнгэрийн хууль байгаа шүү...Дандаа танай намын шуналын дэв болсон хулгайч нар байна шүү дээ...Таны гарт тагнуул чинь байна, цагдаа нь байна, АТГ чинь байна, хууль эрх нь байна шүү дээ...Одоо хоосон ярихаа болиод энэ шуналын дэвнүүдээ барьж хориулаа чээ...Тэр нэхийт гэж өөдгүй амьтнаа амийг нь таслаа чээ...Бүх хөрөнгий нь хураалаагаа чээ...Ёстой шившгийн юм болж дээ...Танай намын нэрийг шороотой хутгаж байгаа хэнийг ч бүү хайрлаарай...
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/12/5
Газрыг дамлан зарах, газар дээр гадаадын хөрөнгө оруулалт татах 2 тусдаа ойлголт. Хэрэв тендерээр буюу дуудлага худалдаагаар авсан газрынхаа эзэмших, ашиглах эрхийг компанийн хувьцаанд хөрвүүлж зарахдаа МУ-ын хууль тогтоомжын дагуу Сангийн яамнаас гаргасан аргачлалаар үнэлж татвар ногдуулаагүй, мөн дамлан зарах зорилгыг агуулж байсан бол асуудал буруу байна гэсэн үг. 30%-ийн татварыг хувьцааны орлого 10%-иар тооцуулж буюу 20%-ийн татварын хэмнэлт зүй бусаар хийгээд байгаа зүйлс ажиглагддаг. Харин эдийн засгийн чөлөөт бүсд татварын хөнгөлөлт, чөлөөлөгдөх орчинд Гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд, тухайн газартаа үйл ажиллагаа явуулсан бол ондоо. Ийм ялгаатай буй
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.78] 2023/12/5
Өмнөговийн иргэдийн хурлын төлөөлөгчидийг цоллож байна.Хэдэн жилийн өмнө Увс, Өвөрхангайн хурлын гишүүд хамаг тендер авдаг гээд цензургүй сурвалжлага гарч байсан.Аймаг, суманд хурлын төлөөлөгч нь бүгд бизнесменүүд ордог.Тэд тендер, ажил авахгүй бол хотоос сайдын шахааны, сураггүй, жижигхэн компани ирээд хулхины юм хийгээд алга болдог.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.70] 2023/12/5
Монгол Улсын газрыг ердөө нэг сумын ЗД л зарчихаж байгаа юм уу???
6 | 1 Хариулах
[202.55.188.105] 2023/12/5
Жинхэнэ буутай тусгай хамгаалалттай Бүрэн Эрхт Төлөөлөгч Өмнөговьд томилж дарга нарыг хорьж шалгадаг газар бишүү хохирлоо бүүр Баян-Өлгий Увсын шоронд аваачиж хийх хэрэгтэй
3 | 1 Хариулах
Зочин [66.181.182.103] 2023/12/5
Энэ сонсголыг шужд дамжуулж байгаа суваг байна уу
0 | 0 Хариулах
omongoviiin gazariin avgain bol zvgeer zalitai hv [66.181.184.137] 2023/12/5
huulia medehgui tailvarlaj chadahgui zvgeer bie omoorch oorsdoogoo hir burtaggui l geed baih avgai bnaa. ooroo ajilaa medehgui hvn bnaa. aimaar ajiltai gej buraad l ha ha ha. hvn aimaar odor shunu gui ajilaad geed vlger yriad l bna.
1 | 0 Хариулах
tenegteh mal bna ene nehiit bol [66.181.184.137] 2023/12/5
ene nehiit bol vnen mal bainaa. zvgeer l luivarchin gar bnaa..ter mongo haachaa alga bolchihood bainaa. ene bol vneheer davarsan gar bnaa..
4 | 0 Хариулах
БҮТЭН ДАМПУУ [202.179.27.15] 2023/12/5
ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ЭХ ОРНОО ГАЗАР НУТГАА ХАРИЙХАНД ЗАРЧИХСАН БАЙНА ГЭЭД БАЙХАД Л ХУУЛИЙН САЛБАР НЬ ХӨДӨЛДӨГГҮЙ ШҮҮ.. ПИРРР ГЭЖ ГАРААД Л ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ҮЕ ҮЕИЙН БҮХ ДАРГА НАРЫН ГАРЫГ ГАВЛААД ХИЛЭЭ ХААЧИХДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА
4 | 1 Хариулах
Зочин [103.254.123.23] 2023/12/5
МАН-н хүн байвал дураараа дургиж болно гэж бодоод байгаа юм уу
3 | 0 Хариулах
БҮТЭН ДАМПУУ [202.179.27.15] 2023/12/5
МОНГОЛ УЛС БҮТЭН ДАМПУУРЧЭЭ..
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/12/5
Улсаа хөгжүүлж чадахгүй хэвтэж энэ мэт луйвар, хулгай, авилгалын пирамид байгуулах юмандаа гүйээ мөн сайн шүү манайхан. Бараг дэлхийд нэрээ гаргах хэмжээнд оччихоод байна. АНУ, Байденд хэлмээр юм байна. Күээ та ингэж ОХУ ба түүний прокси улсуудыг яах вэ гэж дайн майн хийж байхаар манай энэ луйварчдаас хэдийг эдгээр улсуудад байршуулаадхаач. Наадуул чин 1 жилийн дотор л улсыг нь бузарлаад, дампууруулаад хаячихна. Та ч дайн хийхгүйгээр сайхан буулгаад авчихна гээд.
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/12/5
Компанийн улсын бүртгэл дээр эцсийн өмчлөгч нь гадаад улсын иргэн бүртгэгдсэн бол уг компанийн бүх хөрөнгө уг хүний мэдлийнх гэсэн үглдээ. Тэгхээр газар эзэмших эрх компанид бүртгэлтэй, компанийн эцсийн өмчлөгч нь гадаад улсын иргэн. Шууд газрыг эзэмшихгүй ч компанийн эцсийн өмчлөгчөөр дамжуулан дам, дамаа эзэмших схем. Бүр олон үечлэлт схемүүд ч байна. ГХО компани МУ-ын компанийн 51%-с дээш хувийг эзэмших замаар уг МУ-ын компанийн нэр дээр буй бүх хөрөнгийг дамаа эзэмших. Энэ мэт схемүүдийг захын санхүү, хуулийн сургуулийн оюутан хэлээд өгчихнө.
6 | 0 Хариулах
Зочин [59.153.115.78] 2023/12/5
Газарын захийн байцаагч л авлига авч өгдөг шүү дээ одоо болохоор шударга царайлж худалаа яриад яахав дээ
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/12/5
Тэгхээр газрын наймааны схем ингэж явагддаг байх нь. Эхлээд хувь хүн дээр байсын газрыг компани байгуулах замаар хувьцаанд шилжүүлдэг байх нь. Дараа нь компанийхаа хувьцааг зарах замаар тухайн компани дээр байгаа бүх хөдлөх, үл хөдлөх ба газартай нь хамт хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр зарчихдаг байх нь. Шууд газар авалцаж өгөлцөхөөс хамаагүй илүү цэвэрхэн луйврын схем. Уул нь Сангийн яамны журам бийлдээ. Компанийн нэр дээр бүртгэлтэй газар ба уурхайн лицензийг компани худалдах, худалдан авах хэлцлийн үед татвар ногдох үнэлгээг тогтоох тухай гээд. Энэ гэхдээ газар дээр бол эзэмших эрх гэдгээрээ хэрэгждэггүй, татвараас бултаж болдог юмшиг байгаан. Ер нь бол схем нь ийм юм байна.
8 | 0 Хариулах
ажнай бол самардын бнөө [66.181.181.207] 2023/12/5
ажнай бол самардын бнөө жижиг ТТ-г
2 | 1 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/12/5
Улс доторхи улсаа гэж. Эхлээд монгол хүн, компани газар аваад дараа нь хятад хувь хүн, компанид шилжүүлээд байна гээд байх юм. Би гайхаад байналдаа. Нэгмуу өөрийн эзэмшлийн 0.07га зуслангийн газраа дүүдээ шилжүүлэх гэж газрын даамлаас авхуулаад дүүргийн газар алба хүртэл өчнөөн шат дамжлага дамжин байж сүүлд нь дүүргийн засаг даргын захирамжаар батламжилж шилждэг. Гэтэл энэ эзэмших эрхтэй газрууд чин хаашайнбээ, хэдэн га-гаараа зүгээр л 2 субьект хоорондоо гарын үсэг зуралцаал газрын гэрчилгээг нь өнгөтөөр хэвлээл гаргачихдаг юм байхдаа. Толгой эргүүлэх гээд ядчих юмаа. Шилжүүлэн авч буй, шилжүүлж буй этгээдийг оогтоосоо ч хардаггүй, шалгадаггүй тэгээл хэвлээл, хэвлээл, зураал зураал өгчихдөг болж таарч байна уу?
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2023/12/8
Мэдээж авилгал бгаа биз.
0 | 0 Хариулах
H [202.126.90.137] 2023/12/5
Bas haagur haagur iim herguud bn bugdiin olj gazar choloolj Gadniihniig ni nutag butsa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.78] 2023/12/5
Сумын иргэд намчингууд бүгд гадныханд зарсан байгаа.Гэрчилгээ нь ашиглуулах гээд гарсан бол хамаагүй.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.119] 2023/12/5
Газар ашиглах эрх гэдгийг буруу ойлгож яриад байх юм? Үндсэн хуульд гадаадын этгээдэд газрыг ашиглуулж болно гэж заасныг зөвхөн ашиглах эрхтэй, эзэмших эрхгүй мэтээр ярьж байгаа нь буруу! Газрыг эзэмшихгүйгээр ашиглах боломжгүй!! Эзэмшихгүйгээр ашиглана гэвэл тухайн газарт нэвтрэн орох эрхгүй, хамгаалах, арчлах үүрэггүй байх юм уу?? Өмчлөх эрх = эзэмших +ашиглах+ захиран зарцуулах эрхээс бүрддэг. Энэ 3 эрхийн эхнийх нь дараагийнх дотроо багтаж байдаг! Ашиглах эрх нь дотроо эзэмших эрхийг агуулдаг! Эзэмших, ашиглах эрхгүй этгээд захиран зарцуулна гэж байхгүй!! Харин наадуул чинь гадаадын этгээдийн газар ашиглах эрхийг нь хязгаарлачихсан (ашиглах эрхгүй, зөвхөн эзэмшүүлсэн) байна шүү дээ?!! Газрын эрх зүйн багш, мэргэжилтнээс асуух хэрэгтэй шдээ?!!
4 | 0 Хариулах
505 [192.82.92.204] 2023/12/5
Sumiin zasag darga uu ? ishhhh zailuuldaa ene nuhur tgj mongo togrogiig n avtsn bl ulaan tsaim sumand bl hurungu n ihdeed garaad iriishd. tsaad tom nuhduudiin olku gd sumiin zd-iig noolood baigamu
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.40] 2023/12/5
1 тэрбум төгрөг нь тэгээд улсын төсөвт орсон уу? Засаг дарга том хүн боловч нутгийнхаа газраас тасалж зараад 1 тэрбум төгрөгийг нь кармаалаад сууж байх ёс байхгүй. Авсан мөнгөө буцааж төрдөө тушаах шаардлагатай.
8 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2023/12/8
Мөнгийг өөрөө хармаалсан бол тэр чинь гадны этгээдэд хууль бусаар газар зарсан, мөнгийг хувьдаа завшсан зэрэг гэмт хэрг болж бгаа биш үү. Мөнгийг өөрөө хармаалаагүй ч газрыг гадны этгээдэд зарахгүй гэсэн хуулийг зөрчсөн гэж тооцогдоно биз дээ.
0 | 0 Хариулах