ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Туваан: Малчид цагаан идээгээ, тариаланчид ногоогоо зарж чадахгүй болжээ. Хөдөөгийн иргэдийн гар дээр мөнгө алга

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын/АН/ бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан Намаас Өрийн дарамтгүй сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг дуусаж байна.

Монгол Улсын шинээр төрсөн иргэн бүр 34 сая төгрөгийн өртэй. Улсаараа 34 тэрбум ам.долларын өртэй, үүнийг 3.4 сая иргэнд хуваахад шинээр төрсөн иргэн бүр 10,000 доллар буюу 34 сая төгрөгийн өртэй болж байгаа юм. Энэ асуудлыг Монголбанк ярьдаггүй, бодлогын хүү нэмэгдүүлэх байр сууринаас хандаж ирсэн байна.

Хөдөө орон нутгаар явахаар иргэдийн гар дээр мөнгө алга. Бодлогын хүү өндөр болохоор банкууд зээл гаргахгүй, мөнгийг үгүй болгосон байдал анзаарагдаж байна.

Малчид цагаан идээгээ, тариаланчид төмс хүнсний ногоогоо зарж чадахгүй болжээ. Иргэд цалин, тэтгэврийн зээлийн өрд орсон байна.

Бензин, шатахууны хомсдол орон нутагт туйлдаа хүрсэн. Сумын ШТС өдөрт 200 литрийн хязгаар тогтоочхоод иргэдэд 10, 20 литрийн шатахуун өгч байгаа байдал сар үргэлжиллээ.

Жил бүр арванхоёрдугаар сарын 7-нд эхлэх малын тооллогоос өмнө малчид малаа нядалдаг. Гэвч мад нядлах хүн хүчгүй болсон байна. Чадалтай нь малаа бойлж, чадалгүй нь малаа зудад алдах нөхцөл тулж ирсэн байна.

Малын тэжээл үнэтэй байна. Эдгээр асуудлыг Засгийн газар, УУХҮЯ-нд тавьсан боловч аргацаасан байдлаар ярьж иржээ.

2024 оны төсөвт нэг их наяд орчим төгрөгийн зээлийн хүү төлөх мөнгийг баталсан. Энгийнээр харахад жил бүр Монгол Улсын гадаад өрийн зөвхөн хүүд нь таван сая толгой хонийг өгөхтэй тэнцэх хэмжээний өр байна. Энэ мөнгийг зээлийн хүүд биш нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл буюу иргэдийн амьдралыг дээшлүүлэх зүйлд зарцуулах ёстой. Эрх баригчдын энэ байдал ард иргэдийн амьдралд өрийн дарамт, үнийн өсөлт, шатахуунгүй гээд бэрх байдалд хүргэж байна" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.104] 2023/12/5
Дандаа л муу амлаж харлуулах гэж байх юм. Энэ өрийн тухай саяхан уншиж байсан. Ихэнх нь ААН , банкнуудын өр байсан. Засгийн газар өмнө та нарын тавьсан өрийг маш сайн барагдуулж байгаа юм билээ. Иргэдийг тэнэг юу ч уншдаггүй гэж бодоо юу.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.207] 2023/12/5
Малчин айлын хотноос нь хонь авбал гарал үүсэл нь тодорхой хямд байх гээд очиж авч байсан. Бинзин тос, цаг хугацаа, гарын бэлэг зараад очиж байхад хар захын үнээр ч биш, лангууны ханасан үнээр зардаг юм билээ. Малчид дэндүү наймаачидаасаа дор юм билээ. Аарууландаа гурил холино, гэдэс дүүргээд унгуулаад л. Хүний мөс чанараар муу болж байгаа хүмүүс дэ. Хэт их халамж зах зээлд малчидыг өрсөлдөх чадваргүй, залхуу болгож байгаа болов уу да.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.66] 2023/12/5
ан-ынхан сөрөг хүчин гэдэгээ чавганцын хов ярьдаг хэмжээнд ойлгодог бололтой ердөө улс орны хөгжилд нэмэртэй үг унагахгүй явдагаа больвол таарна.Өрийн дарамт та нараас үүссэн ёстой Жавхлан сайдын хэлсэнээр өрийг дарж өгсөнд баярлах ёстой бус уу.Өөрсдийн толгой дээрх бухлыг харахгүй бж бусдын толгой дээрх өвсийг хардаг аа болих хэрэгтэй.Бас нэг үг бна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж бдагыг анхаар ярьвал ч их юм бий шүү
0 | 0 Хариулах
Аакс [66.181.191.53] 2023/12/5
Адчлалыхан та нарын идсэн өршдээ. Улаан цагаан шаахымаа
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.115] 2023/12/5
Үгүй шүү! Малчид үе үе их хэмжээний бэлэн мөнгөтэй болдог .Тэрүүгээрээ үл хөдлөх машин тэрэг гээд бөөнд нь зарцуулчихдаг улс. Дараа нь яах вэ гэж хувиарладаггүй. Тэгэхэд төсвийн ажилчид багахан цалингаа хувиартай авдаг болохоор яаж ийгээд болгоод бдаг!
1 | 0 Хариулах
Зочин [174.192.131.77] 2023/12/5
Za zailaa. Malchid munguggv bn gj bhgv. Yostoi huts gj helii
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.140] 2023/12/4
Туваанаа. Ер нь мал дээрээ өөрөө гарнууда. Хүн байхгүй гээд байгаа юм бишүү өөрөө оч оч
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.241] 2023/12/4
тарга тэвээр нь дэндэж байгаа дарга та хулгайлсан мөнгөө мал малчиддаа өг дөө. бодлого оо зохицуулах нээх л сүрхий халамж дэмжлэг туслалцааг малчдад гэж попрох , хэн байснаа санаж яваарай .
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.70] 2023/12/4
Малчидын гар дээр төрөөс үргэлж татаас дэмжлэг урамшуулал олгодог татваргүй нөатгүй бүх зүйл дээр ногоон гэрлээр явдаг хүмүүс шдээ мөнгөгүй малчин бол хулгайч биш гэсэн үг хулгайч бол 100% малчин байдаг гэхээр малчид үргэлж худлаа ярьж дэмжлэг авдаг нь батлагдана
1 | 0 Хариулах
kkkk [103.57.94.26] 2023/12/4
шал худлаа хотбн аль олигтой байр сав машиэыг баян малчид л авч бн шүү дэ харин мал ч үгүй ажилгүй нарууд туслах малчин ч хиыхгүй шууд хотод орж ирэн бөбөчид эсвэл хар үах лээр хоол хиыж тэрэг түрж бн
3 | 0 Хариулах
З [202.9.46.72] 2023/12/4
Хохинээ ямар иргэд байна яг таарсан нам дагасан өлөн авилгач хулгаачууд хагартлаа баяждаг үе хэзээ өөрчлөгдөж энэ хулгаачуудад хатуу ял өгдөг болох үк ирэх байлгүй ул шал чацага нэр зүүгчдэээ л гэсэн үг малуудаа автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэлт шунал хүүрүүд үхэж далд ороосой
1 | 0 Хариулах
temuujin [202.9.40.233] 2023/12/4
1л сүү 6000 байхаар, угаасаа хэн авдаг юм наадхыг чинь. Хотынхон угаасаа сахартай ус уугаад сурчихлаа шд. Нялх хүүхэдтэй, өндөр настай хүнтэй айл л биш бол сүү тараг авахгүй амьдраад сурчихлаа, хэт үнэрхээд, далжиганаад байхаар яваандаа ийм л юм болж байгаам даа. Яваандаа хашаандаа төмс тарьдаг болчихвол мах ч идэхээ болих байлгүй, хахаха
6 | 0 Хариулах
Баагий [202.126.88.183] 2023/12/4
Туваан чи улс төрийн зорилгоор яаж худлаа ярьдгийг чинь би сайн мэднэ.2008 оны согуулиар ЧД ийн хэсгийн хороон дээр танай намын гишүүн тоологын эцсийн дүн нэгтгэхэд7+4= 11 гэдгийгзөшөөрөхгүй7+4=12 болдог гэж маргахад бид тооны машин дээр хийж үзүүлсэн нөгөө нөхөр Чамайг утсаар (санал тоолох байранд га утас оруулахыг хориглосон дүрэмтэй байсан )дуудхад чи дүүргийн сонгуулийн хорооны орлогч даргын хувьд ирээд 12 байж болно шүү гээд өөрийн намаас ажиллаж байсан хүмүүст тооллогын тогтоолд гарын үсэг битгий зураарай гээд явж байсныг тэгэхэд тооллогын комист ажиллаж байсан хүмүүсийн олонхи одоо амьд сэрүүн байна Тэр хүмүүс бүгд батална.2008 оны 7р сарын1 ийм л зохион байгуулалтай эхэлсэн юм
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.111] 2023/12/4
Малчдад хадлангаа хадах , ердийн хөсгөө хэрэглэхэд боломж маш их бий , даанч одоогийн малчид залхуу , бэлэнчлэгчид болсон . Бэлэн төр засгаар тэжээлгэгчид юм
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.116] 2023/12/4
За Туваанаа битгий худлаа донгос хөдөөнийхөн шиг их мөнгөтэй, ногоочид шиг их мөнгөтэй хүмүүс байхгүй шүү. Хотынхонд юу байгаан УТАА, ТҮГЖРЭЭ 2 л байна. ХӨДӨӨНИЙХӨН маш даврамтгай
5 | 0 Хариулах
Зочин [174.192.131.77] 2023/12/5
Yag
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/12/4
захаас илүү тэнгэрийн үнэ хэлээд суугаад байхаар тэгдэг юм.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.88.162] 2023/12/4
Төр засгаас шударга үнийн зохицуулалт хийхгүй ард иргэд нь дамын наймааны шулаа мөлжөөгөөр цөм цөм ашиг олно гэсэн сэтгэхүйтэй улс орон мөнхийн ядууралтай байх ба бие биенээ амьдаар нь барьж идэхээс наагуурхан амь залгуулна. Тэрбум төгрөгийн цалин аваад сая төгрөгөөр нэг талх авч улам ядуурна. Баячууд нь сансарт нисэх болтлоо хагартлаа баяжина. Төр засаг улс орон бүрэн дампуурна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.139] 2023/12/4
Эрх барьж идэж уухын тулд уралдаж халамж тараагаад мөнгө амлаад бай тэр хэмжээгээр иргэд чинь залхуу ажилгүй болдог жамтай
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.70] 2023/12/4
Малчид л халамж урамшуулал авдаг бусад нь хамаагүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.126] 2023/12/4
80 сая малтай хэрнээ л малчид нь малынхаа мах сүү цагаан идээнээс хангалттай ашиг олж чадахгүй. Жирийн иргэд нь ч мах сүүгээ боломжийн үнээр авч чадахгүй бла бла юм. 80 сая мал бэлчээр сүйтгээд байна 80 сая малаа цөөлвөл таарна.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.177.164] 2023/12/4
Малчид цагаан идээгээ, тариаланчид ч аж ахуй эрхлэхэд амьдарч чад нь сонгууль болохоор донгодогоо боль та нар нэг сайхан сэтгэл гаргаж малчид гэдгээ бол харин суурин амьдралтай хумуус чинь мах бусад юмаа хүчирч авч чадахгүй байна! Нэг айлын 3 хүүхэд шиг 3 сая гаруй хүнээ тэжээж чадахгүй байж далд орцгоо, юм ярихдаа ичихэж яадгийм!!!
7 | 0 Хариулах
Зочин [103.14.36.18] 2023/12/4
Малчид шиг баян хүмүүс байхгүй. Тэд энэ улсад татвар төлөхгүйгээр амьдараад бүүр НДШ хүртэл улсаар төлүүлж байгаа. УБхан харин татвар төлсөөр байна.
18 | 0 Хариулах
emnelegt ene 3tai 1 uruund orwol [139.5.216.222] 2023/12/4
7 hono guagchij bgd yu medelgui uhchih baih
0 | 0 Хариулах
Latin49 [59.153.115.29] 2023/12/4
malchid shig bayan humuus haana baina aain
8 | 0 Хариулах
Зочин [66.181.160.2] 2023/12/4
АН-ы псдаа нар сонгууль дөхөөд амь орж гэнэ. МАНингууд чинь энэ чөлөөт эдийн засгийг илт боомилсон хууль, журам гаргаад төрийн алба нэртэй төрлийн албаараа баахан бичиг цаас нэхдэг новшын тогтолцоотой болчоод байхад дуугарахгүй юугаа хийж байсан юм.
9 | 1 Хариулах