Монгол улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Awards 2023” шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдан, салбар бүрийн шилдэг манлайлагчдыг тодруулан шагнадаг уламжлалтай.
Дэлхийд тэргүүлэгч гудамжны тохижилт сурталчилгааны компани болох Францын “JCDecaux” группийн Монгол дахь салбар болох “Жэй Си Дэко Монголиа” компани нь өөрийн хөрөнгө оруулалтаараа буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс нэг ч мөнгө зарцуулалгүй Улаанбаатар хотын гудамж талбайн тавилга болох Автобусны зогсоол болон гудамжны мэдээллийн байгууламжуудыг Дэлхийн бусад метрополитон хотын байгууламжуудтай адил орчин үеийн шинэлэг байдлаар тохижуулан, олон улсын стандарт жишигт нийцсэн өдөр тутмын арчилгаа, цэвэрлэгээ, эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүйгээр нийслэлчүүдийнхээ ая тух, эрүүл, цэвэр орчин, аюулгүй байдалд нийцсэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд тасралтгүйгээр 10 орчим жилийн хугацаанд гүйцэтгэн ажилласны үр дүнд “Bloomberg Awards 2023” манлайлагчдын “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” шагналыг хүртлээ.
1964 онд үүсгэн байгуулагдсан Франц улсад төвтэй “JCDecaux” групп нь Дэлхийн томоохон 80 гаруй улс, 3,573 хотод гудамжны тохижилт сурталчилгааны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд гудамж талбайн самбар дахь мэдээ мэдээлэл, сурталчилгааг 850 сая гаруй иргэд өдөр бүр хардаг байна.
Нийслэлийн гудамж талбайн тавилгын тохижилтыг Дэлхийн жишигт хүргэхийн төлөө хамтдаа зорин тэмүүлж, өнөөдрийн үнэ цэнийг хамтдаа бүтээлцсэн нийт харилцагч нартаа болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!