БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулжээ.
Визийн хөнгөлөлтийн талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гу танилцуулав.
Тэрбээр "1. Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх
2. Визийн хүчинтэй хугацааг сунгах
3. Олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэх
Үргэлжлүүлэн хэлэхдээ "Цаашид БНСУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын иргэд Солонгос руу ая тухтай зорчих, хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих тал дээр үргэлжлүүлэн санаа тавьж ажиллах болно. Түүнчлэн БНСУ-ын хуулийг сайн дагадаг улс орнуудад визийн нөхцөлийг сунгах, хөнгөвчлөх арга хэмжээ авч ажиллаж байгаа. Харин хуулийг сахидаггүй хүмүүст хатуу арга хэмжээ авч ажиллана" хэмээлээ.
Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газрын захирал Б.Болд “Монгол улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр визийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд тавьсан. Тус улсаас виз хөнгөвчилж буй явдалд талархал илэрхийлье” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!