ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын таван үйлдвэрээс хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд худалдан авах үнийн санал авчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг БНХАУ руу явж судлах Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ сарын 1-5-ны хооронд тус улсад ажиллаад иржээ. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.

Ажлын хэсэг найман хүний бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын тусгай зориулалтын машин техник үйлдвэрлэгч томоохон дөрвөн компани болох SANY Heavy Industry, ZOOMLION, QINGTE групп, SHANTUI үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үнийн санал болон бусад мэдээллийг нэгтгэсэн байна.

Тухайлбал SANY Heavy Industry нь дэлхийн топ 50 үйлдвэрийн гуравдугаарт, БНХАУ-д хүнд машин, механизм үйлдвэрлэлээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Харин ZOOMLION нь дэлхийн топ 50 үйлдвэрийн 12 дугаарт ордог, тусгай зориулалтын машины тоноглол үйлдвэрлэдэг компани.

Мөн үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал бүх талын дэмжлэг үзүүлэх, холбогдох судалгаа мэдээллийг солилцохоо илэрхийлжээ. БНХАУ-ын таван үйлдвэрээс үнийн санал авчээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэлийн. хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зүү [66.181.161.81] 2023/11/21
Туршлага судлана гэж баахан .зугаалж бгаад ирсэн үү..Цахим ертөнцөөр судлаач малнуудаа
0 | 0 Хариулах
Capital [202.126.88.161] 2023/11/21
Buhniig oorsdoo buteej uildveruudtei bol
2 | 0 Хариулах
Зочин [193.42.99.59] 2023/11/20
За, Хятадын мэдэлд аажимдаа орж байгаа чинь энэ дээ. Дайн хийхгүй, зүгээр л чимээгүй ингээд л авчихдаг байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.189.107] 2023/11/20
Hyadad tom company bol avilga abahgui ubur mongol l damjuulan hiisen buhen avilga baigaa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.66] 2023/11/20
Хятадуудтай хуйвалдаад үнээс нь давсан хэлэлцээ хийж цавчаагаа бэлдчээд ирсэн бшд.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.59] 2023/11/20
Эхлээд цахимаар судла
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.228] 2023/11/20
Туршлага гээд зугаалахгүйл байгаасай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/11/20
ТЭГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАХ ЁСТОЙ ХУУЛИА ЯАХ ГЭЖ БАЙНА?
0 | 0 Хариулах
12 [203.217.139.240] 2023/11/20
Хятадын тоног төхөөрөмж одоо хаана ч гологдохгүй ээ. Монголд ч хямд үнээр орж ирэх боломжтой. Тэгээд нарийлаад байлгүй, сайныг нь аваарай даа
2 | 2 Хариулах
Зочин. [166.205.141.23] 2023/11/20
Made in China …..техник Европ АНУ-ын стандарт хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байгаа шүү..
1 | 2 Хариулах