Хойд өргөргийн 42°-т, нарны туяа, эрүүл хөрс, цэвэр борооны дусал, шүүдэр, байгалийн өвөрмөц орчин бүхий дээд зэргийн чанартай ЧаЧа наранцэцгийн цэцэрлэг бий. Ургац хураах нь баяр баясгалан нь болсон наранцэцгийн цэцэрлэгийн асран хамгаалагч бүрийн арчилгаа, бөөцийлөлт, ур ухаан, өвөрмөц технологи, 7 давхарга бүхий хяналт шалгалтын эцэст доорх амтат самрууд бий болдог.
Энэ бол эмийн ургамлын жорын дагуу, онцгой ур чадвар бүхий тогоочийн хуурч бас буцалгасны үр дүнд, нэмээд үл ялиг халуун ногооны ачаар улам сонирхолтой амттай болдог наранцэцгийн үр-самар.
Харин энэ бол хэзээ ч ургац алдаж байгаагүй, тохиромжтой цаг агаар болон үржил шим бүхий наранцэцгийн талбайгаас хураасан, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатуудад үрийн шинэхэн байдлыг хянадаг, бага температуртай хуурай хадгалалттай, нэмэлт амт оруулаагүй наранцэцэгийн үр-самар. Глютенгүй, транс тосгүй, Моносодиум глутамат (MSG) ороогүй, содны орц тун багатай учраас веганчуудын үндсэн хэрэглээ болдог.
Гадаадад хамгийн их борлуулалттай буюу жилд 30 сая гаруй борлогддог, цоо шинэ аргаар буюу жигнэж болгодог, наргил модны самрын амттай наранцэцгийн үр-самар.
Энэ 2 бол хушга болон карамельний амттай наранцэцгийн үр-самар
Бельги улсын Брюссельд Олон Улсын Амтын Институт хэмээх байгууллага бий. Зураг дээрх бүтээгдэхүүн 2019 онд “Дээд Зэргийн Амттай” гэсэн шагналыг тус байгууллагаас хүртэж байжээ.
Түүнчлэн, мөн хотын Чанарын Сонголтуудын Олон Улсын Хүрээлэнгээс тодруулдаг “Monde Selection” хэмээх 1961 онд үүсгэн байгуулагдсан хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүнд нээлттэй, өрсөлдөөнгүй шагналын 2020 оны эзэн юм.
Зураг дээрх савлагаанд жижиг савлагаатай 5 ширхэг самар байдаг бөгөөд тус бүрд нь хамгийн сайн сортын, шилэгдэж, сонгогдсон, Швейцарын өндөр нарийвчлалтай жигнэлтийн дараа, дөнгөж хураасан мэт шинэлэг шинж чанарыг нь хадгалан савласан, 4 төрлийн самар, 2 төрлийн хатаасан жимс байдаг. Бүр тодруулбал, Америк, Австралийн алмонд самар 10%, Камбож, Вьетнамын кэшью самар 13%, Туркийн хазелнат самар 7%, Хятадын хушга 33%, Канадын цангис жимс 15%, Узбекийн хад жимс 22% орсон байдаг.
ChaCha Фүүд ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 20 гаруй жилийн турш шинэхэн самар үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж иржээ. "ChaCha" ба "ChaCheer" гэсэн хоёр брэндийг болон 130 хүчинтэй патент эзэмшдэг, "Хэрэглэгчдийг аюулгүй, шинэхэн, амттай самартай зуушаар хангах" эрхэм зорилготой энэ компанийн тариалалт дэлхий даяар 67.000 гаруй га талбайд хийгдэж, 10 үйлдвэрт үйлдвэрлэгддэг. "ChaCha", "ChaCheer" брэндийн наранцэцэгийн үр, холимог самрууд дэлхийн 50 орчим улсад зарагддаг. ChaCha Фүүд ХХК-тай холбоотой зарим нэг мэдээллүүдийг танилцуулъя.
Наранцэцгийн голд ургадаг наранцэцгийн үр боловсрохоороо хамгийн шим тэжээлтэй болдог. Нэг уут наранцэцгийн үр 130гр жинтэй ч таны жин нэмэгдэнэ гэж санаа бүү зов. Наранцэцгийн үр нь В витамины комплекс, магни, төмөр, кальц, фосфор, уураг, Е аминдэм болон кали зэрэг эрдэс бодисоор баялаг учир таны биед сайн нөлөөтэй. Наранцэцгийн үрийг идсэнээр бие организмд үзүүлэх гайхалтай 7 ач тусыг танилцуулъя.
Дээрх наранцэцгийн үр, холимог самрыг Монгол улсад албан ёсны онцгой эрхтэйгээр Саруул Бриллиант ХХК оруулж ирж байна.
Шинэ жилийн ChaCha брэндийн наранцэцэгийн үр болон холимог самрыг хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон GS25 дэлгүүрээр борлуулж байгаа бөгөөд шинэ жилийн хямдралтай худалдаа эхэлсэн байгаа юм байна.
Хэрэв уншигч та байгууллагын ажилтнуудын хүүхдүүдийн бэлэгт захиалахыг хүсэж байгаа бол 91113485 дугаарын утас болон фэйсбүүк хаягаар нь холбоо бариарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!