Hipay цахим хэтэвч нь дэлхий даяар 40-д улсад төлбөр тооцоогоо хийх нөхцөлийг бүрдүүллээ.
Хятад улсаар хязгаарлагдаж байсан Alipay-ийг гаднын зах зээлд нэвтрүүлж, дэлхийн хэрэглэгчдийг татах зорилгоор Alibaba-ийн харьяа Ant группээс 2022 онд Alipay Plus төлбөрийн системийг танилцуулсан бөгөөд Hipay цахим хэтэвч нь Alipay + Qr кодыг уншуулан төлбөр төлөх боломжтой 16 цахим хэтэвч болон банкны апп-ийн нэг болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол улсын иргэд маань Hipay цахим хэтэвчээрээ дан ганц Хятад улсаар хязгаарлагдахгүйгээр дэлхий даяар Япон, Хонконг, Малайз, Филиппин, Солонгос, Австрали, Катар, АНУ, Арабын Нэгдсэн улс болон Европын 30 орон (Austria, Belgium, Bulgaria, Croatia, Republic of Cyprus, Czech Republic, Denmark, Estonia, Finland, France, Germany, Greece, Hungary, Ireland, Italy, Latvia, Lithuania, Luxembourg, Malta, Netherlands, Poland, Portugal, Romania, Slovakia, Slovenia, Spain and Sweden, Switzerland)-д “Alipay”-н QR кодыг уншуулан төлбөрөө хормын дотор төлөх юм байна.
Дээрх үйлчилгээг “Hipay” аппликейшнаараа бүртгэлээ баталгаажуулан, цахим хэтэвчинд дэх мөнгөөрөө эсвэл хэтэвчинд холбосон банкны картаараа төлбөрөө төлөн хэрэглэх боломжтой юм. Хэрэглэгчийн төлбөр төгрөгөөр хийгдэх бөгөөд тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн тухайн улсын валютаар тооцогдоно.