Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын түүхтэй холбоотой цуврал Өмнөд Солонгосын телевизээр цацагдаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Солонгосын KBS2 телевизийн сувгаар “Goryeo-Khitan War” (Горё-Киданы дайн) түүхэн цуврал цацагдаж эхэлжээ.

2018 онд хэвлэгдсэн Гил Сон Сүгийн “Горё-Киданы дайн: Өвлийн бороо” нэртэй роман дээр үндэслэн зохиолыг нь бичсэн энэ бүтээлд Ким Дон Жүн, Жи Сон Хюн, Чой Сүү Жон нарын жүжигчид тоглосон байна.

Уг цувралын шинэ ангиуд долоо хоног бүрийн Бямба, Ням гарагуудад KBS2 сувгаас гадна зарим стриминг платформоор цацагдах юм.

Бүтээлд 11 дүгээр зууны эхээр Хёнжон хаан нүүдэлчин Кидан аймагтай тулалдан ялж, Горё улсыг нэгтгэсэн үйл явдлыг харуулдаг ажээ.

Кидан (Хятан) хүмүүс нь өнөөдрийн Монгол улс болон Хятадын зүүн хойд нутгийг эзэлсэн улс гүрнийг байгуулж байсан бөгөөд тэднийг өвөг монгол хэлээр ярьдаг байсан гэж үздэг.

Эрдэмтэд өнөөдрийн дагуур угсаатныг Кидан хүмүүсийн шууд удам гэж үздэг байна.

Өмнөд Солонгосын телевизийн зах зээлийн тайланд үзүүлснээр “Goryeo-Kidan War” цувралын эхний хоёр анги өнгөрсөн Бямба, Ням гарагуудад үзэлтээрээ дөрөвдүгээр байранд жагсжээ.

Монголын соёл уламжлалыг түлхүү харуулдаг өөр нэг цуврал болох “Strong Girl Nam-Soon” өнгөрсөн амралтын өдрүүдэд хамгийн их үзэлттэй бүтээлүүдийн хоёр, гуравдугаар байруудад жагссан байна.

Эх сурвалж: Kpopmap