Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн Facebook хуудаснаа Төрийн тамганы зургийг оруулжээ. Тэрбээр "Төрийн тамга анх удаа Facebook-ын хуудаснаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг буулгаж уг тамгыг түүх, уламжлалыг судалж цалин цагаан мөнгөөр бүтээлгэсэн. Уг тамгыг шинэчлэх саналууд гарсаар байдаг" гэжээ.
Харин энэхүү постод иргэд янз бүрийн сэтгэгдэл бичжээ. Зарим нэг нь "Монгол бол төрийн хэрэгт тамга, тэмдгийн соёлын нэвтрүүлсэн улс. Харин одоогийн төрийн тамга хийц, загвар муу" зэрэг эерэг сөрөг сэтгэгдлүүд үлдээсэн байна.
Ерөнхийлөгч ийнхүү төрийн тамгыг анх удаа олон нийтийн хуудсаар үзүүлж "Уг тамгыг шинэчлэх саналууд гарсаар байдаг" гэсэн нь өөрт нь Төрийн тамгыг шинэчлэх бодол байгаа хэрэг юм болов уу?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!