ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Озеки Хошорюү Дээд зиндаанд хоёр дахиа түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээний 15 дахь өдөр өнөөдөр өндөрлөлөө. 

Тэмцээний сүүлийн өдөр хоёр унаатай байсан Казахстаны бөх Кинбозан гурван унаатай Охотой хүч үзсэн бол озеки Хошорюү С.Бямбасүрэн озеки Котозакүратай хүч үзсэн юм. Улмаар Охо ошидаши мэхээр Кинбозаныг ялсан бол Хошорюү Котозакүраг буулган авснаар тэмцээний ялагчийг нэмэлт барилдаанаар шийдвэрлэх болсон юм.

Нэмэлт барилдаанд Хошорюү С.Бямбасүрэн Кинбозан, Охог дараалан ялснаар Эзэн хааны цомыг хоёр дахиа хүртлээ.

Тэрбээр 2023 оны Долдугаар сарын тэмцээнд мөн 12 даваа, гурван унаатай тэргүүлж, Дээд зиндаанд анх удаа түрүүлж байв.

Түүнээс хойш өнгөрсөн Арваннэгдүгээр сарын тэмцээнд 13 даваа, хоёр унаатайгаар үзүүрлэснээр шинэ оны эхний тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолын болзол сонссон билээ.

зураг
 

Сүмогийн Холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдрийн тэмцээний өмнө ээлжит бус хурлаа хийж, Хошорюүд цол олгох эсэхийг хэлэлцсэн юм. Холбооны зарим гишүүд нь түрүүлбэл ёкозүна цол олгох ёстой гэж үзсэн ч зарим нь бага цолтой бөхөд унасан тул эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Нэг гишүүн нь түрүүлсэн ч ирэх сарын тэмцээнийг ажиглах ёстой гэсэн санал дэвшүүлсэн.

Түүнд ёкозүна цол олгох эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ.

Энэ сарын тэмцээний дайчин барилдааны шагналыг Киришима Б.Лхагвасүрэн 11 даваа, дөрвөн унаатайгаар хүртсэн бол түрүүлэхийн төлөө нэмэлт барилдаан хийсэн Казахстаны бөх Кинбозан дайчин, Охо техниктэй бөхийн шагнал авлаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.103] 2025/1/27
Амжилт хүсье, удаан барилдаарай. Гол нь Долгорсүрэнгийн хүүхдүүд шиг шуналын тулам болж болохгүй шүү, Сумьяабазар нь ногоон автобусны хулгай хийж, Аса Дагвадорж нь Монгол улсын циркийн салбараар дампуурууллаа.
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/1/27
бөхийн шизотнууд хүний юмаар мөнхөд хүүдэгнэх юм бодож, хоосон хийрхэж байхынхаа оронд үндэсний бөх гээч хоцрогдож гүйцсэн юм аа ядахдаа энэ сумогийн зэрэгт хүртэл шинэчлэх, сайжруулах юм сэтгэмээр байх, өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг дээ
0 | 0 Хариулах
Зочин [198.103.198.249] 2025/1/27
Мундаг байлаа, баяр хүргэе. Аса шиг битгий сагаад сагсуураад явчаарай. Цирк энэ тэрийг самардаг шиг ард түмэндээ гай болохгүйхэн шиг олны хайр татсан сайхан аварга болоорой гэж ерөөе
0 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2025/1/27
Turuulsen ch hamaagui huuj yavuulii gedeg sanal garaagui yu?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.190] 2025/1/27
goy
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.191.95] 2025/1/27
Өгөхгүй байсан ч бүү гайхаарай, эрт авчихаар эрт зодог тайлах аюултай шүү, аажимдаа болох л биз, одоо жаахан жин нэмээд, үе үе хэт бодлогогүй барилдахаа больчихвол ч цол амжилт гарт нь байна доо.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.168] 2025/1/27
Lalar kazak gichiig goy shaaje bayr hurgey
5 | 8 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/1/27
iim harh shig humuus bdag ni haramsaltai shuu. chi bol orchin tsagt hend ch hereggui hun hog.
2 | 0 Хариулах
бек [85.117.113.21] 2025/1/27
казах биш казахстан биднииг битгии оолцуул
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.68] 2025/1/26
Тэрүнофүжиг зодог тайлхад түрүүний буухиаг үргэлжлүүллээ. Мундаг бнаа. Ёкозүна болоорой.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.164] 2025/1/26
Dagvadorjtoi yasan tostei ymbe
4 | 0 Хариулах
Commie [202.9.46.247] 2025/1/26
Угаасаа л авах цол заавал одоо авах гэж яараад яадаг юм. Энэ удаа авалгүй өнжөөд дараа нэр төртэйгээр 14-15 ялж түрүүлээд авсан нь дээр.
5 | 3 Хариулах
Зочин [202.126.89.32] 2025/1/27
Утгагүй балай юм бичих юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.118] 2025/1/26
Зорилготой монгол хүний гүйцэтгэл маш сайн байдаг. Маш их чадвартай, шаардлагатай үед тархи болон биеийн маш их чадал гаргаж чаддаг
3 | 2 Хариулах