Уншиж байна ...

Харь гаригийнхан далайн усан дор нуугдаж байгаа тухай АНУ-ын конгрессын гишүүн ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 17 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах намыг төлөөлдөг гишүүн Тим Буркет харь гаригийнхан далайн усан дор нуугдаж байгаа талаар Лхагва гарагт хэвлэлд ярьжээ.

Теннесси мужаас сонгогдсон төлөөлөгч энэ талаар барууны үзэл баримтлалтай хэвлэл мэдээллийн хэрэгсэл “One America News” сувгаар ярихдаа “Далайн усан дор цагт хэдэн зуун миллийн хурдтай ямар нэг зүйл хөвж байгаа талаар надад хэлсэн. Хөл бөмбөгийн талбай шиг асар том хэмжээтэй зүйл. Энэ бол баримттай мэдээлэл, надад Пентагоны нэг адмирал ярьсан” гэсэн юм.

Буркет бол АНУ-ын засаг захиргаа харь гаригийнхан болон үл мэдэгдэх нисдэг биетүүдийн (UFO) талаар мэдээллийг олон нийтээс нууж байгаа гэж үздэгээрээ алдаршсан хүн.

“Бурхны бүтээсэн аугаа орчлон ертөнцийн өргөн уудам орон зайд юу ч байх боломжтой” гэж тэр ярьжээ.

Гэхдээ тэр бас хар гаригийнхнаас айх хэрэггүйг америкчуудад зөвлөсөн байна.

“Би тэдний аюулаас айхгүй байна. Хэрвээ тэд хүссэн бол аль эрт биднийг шараад идчих байсан байх” гэж Буркет хэлжээ.

Нэгэн үе инээд наргиа болгон хүлээж авдаг байсан харь гарагийн үл таних нисдэг биетийн асуудалд сүүлийн жилүүдэд АНУ-ын Конгресс илүү нухацтай ханддаг болоод байгаа.

2024 оны гуравдугаар сард Пентагоны гаргасан тайланд сэжигтэй нисдэг биетүүд олон удаа бүртгэгдсэн ч ихэнх нь цаг уур хэмжигч агаарын бөмбөлөг, тагнуулын нисэх онгоц, хиймэл дагуул болон бусад хүний гараар бүтээгдсэн техникүүд байсныг баталж, UFO байдаг гэдгийг баталж чадаагүйгээ дурдсан байдаг.

2023 онд АНУ-ын агаарын хүчний офицер асан Конгрессын сонсголд оролцохдоо Пентагон харь гарагийн нисдэг биет, хүмүүн бус биологийн амьтадтай олон жилийн өмнөөс тулгарч эхэлснийг мэдүүлж байв.

Үүнийг Пентагон бас ямар ч үндэслэлгүй гэж няцааж байсан юм.

 

Эх сурвалж: AFP