Уншиж байна ...

ФОТО: 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаа өндөрлүүлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
6 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. 

Нийт 81 өдөр хуралдсан чуулганы хугацаанд бие даасан хууль найм, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль долоо, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталжээ.

Энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 32, байнгын хороод 146 удаа хуралдсан байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдааныг хааж хэлсэн үгэндээ "Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг УИХ энэ удаагийн чуулганаараа хийж чадлаа. 

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолыг баталсан. Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх замаар хөгжлийг хурдасгах Засгийн газар хоорондын  хэлэлцээрийг хөрш орнууд болон гуравдагч хөршүүд, олон улсын байгууллагатай хийх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, парламентын зөвшилцлөөр үр дүнд хүргэж  чадсан нь онцгой ач холбогдолтой шийдвэр байлаа.

Мөн Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 2,500 тонн уран экспортолж, төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 5.2 тэрбум доллар төвлөрөх боломж бүрдэнэ. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хэдэн мянган шинэ ажлын байрууд бий болж, тэр хэрээр монгол айл өрх, аж ахуйн нэгжийн орлого бодитой нэмэгдэнэ.

Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрээр Оросын Холбооны Улстай хамтран 20 сая ам.долларын өртгөөр Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцыг үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж, өндөр даралтын хэсгийг эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барихаар, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах хүрээнд инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын ерөнхий нөхцөлийг тодорхойлж, төслийг нэг алхам урагшлууллаа" гэв. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг