Уншиж байна ...

Дэлхийн Эдийн Засгийн Форумд ХХБ оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 8 цаг 57 минут
Сурталчилгаа

Дэлхийн Эдийн Засгийн Форумын 55 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 20-24-ны хооронд Швейцар Улсын Давос-Клостерс хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус уулзалтад ХХБ-ыг төлөөлж, ДЭЗФ-д ТУЗ-ийн дарга Рандольф Коппа, гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэн нар оролцож байна.

зураг
 

ХХБ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын банк болохынхоо хувьд 2010 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн 2023 оны 6-р сард ДЭЗФ-ын Зуны Давос форумд оролцохдоо Монгол Улсаас анх удаа албан ёсны түншлэлийн гэрээ байгуулсан билээ.

зураг
 
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Рандольф Коппа, Гүйцэтгэх захирал О.Орхон болон Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб нар албан ёсны түншлэлийн гэрээ байгуулав. БНХАУ-ын Далянь хот, 2023 он.

Энэ удаагийн ДЭЗФ-д 130 гаруй орны гурван мянга орчим төлөөлөгч, 350 гаруй засгийн газрын томоохон албан тушаалтан оролцож байна. “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтын үеэр уур амьсгалын хурдацтай өөрчлөлт глобал түвшний анхаарах асуудал гэдгийг онцгойлон хэлэлцэж, эрчим хүч үйлдвэрлэл, технологийн хөгжил, эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ шийдэл, саналуудыг дэвшүүлсээр байна. ХХБ-ны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн ногоон банк болох зорилготой ажиллаж байгаа билээ. Түүнчлэн 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтийг харилцагчдадаа хүргэх урт хугацааны зорилт тавин ажиллаж буйгаа ДЭЗФ-ын үеэр илэрхийллээ.

Ийнхүү ХХБ Дэлхийн Эдийн Засгийн Форумд албан ёсны түнш байгууллагаар оролцож буй нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт улс орноо таниулах, олон улсын зах зээл дээр банкныхаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг өсгөх, бататгахад хувь нэмэр оруулсан том алхам болж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.