ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг ийм улс бараг дэлхийд үлдсэнгүй

П.Зоригт, IKON.MN
2023 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ), Монгол шуудан, Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын төлөөллүүд хаягжилтын асуудлыг шийдсэн талаараа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал “What3Words” аппликэйшний туршилтын хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2,059 айлыг хаягжуулсан тухай хэлсэн юм.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ "Ертөнцийн зүгээр хаягаа заадаг ийм улс бараг дэлхийд үлдсэнгүй.

Яармагийн тэд дүгээр гудамж гэдгийг "Ертөнцийн зүгээр баруун эргээд нэг худаг байгаа түүнийг өнгөрөөд ирээрэй" л гэж зааж байна. Иймээс хаягжилтын хуулийг батлахаар Барилга, Хот Байгуулалтын Яам болон ЦХХХЯ хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар хаягжилтын асуудлыг шийдэхээр хичээж ирсэн. Гэвч эмх замбараагүй байснаас үүдэн хүмүүс төдийлөн хаягаа мэддэггүй байсан. 

Жишээ нь газар нэгжийн талбарын хаяг, шуудангийн хаяг, тухайн объектод нь дахиад тусдаа нэг хаяг байдаг. Ялангуяа гэр хорооллын хаягуудыг тодорхой болгохгүй бол үнэхээр хугацаа тулсан ажил болчихлоо.

Хаягаа тодорхой болгож чадаагүйгээс бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүйд хүрсэн. Яаралтай үед цагдаа, онцгойд өөрийнхөө гэрийн хаягийг зааж өгөх гэтэл тодорхой хэлж чаддаггүй.

Үүнийг оновчтой хэлж чаддаггүйгээс болоод хаягийнх нь байршлаар яаралтай тусламж үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Ийм учраас Ekids дээр “What3Words” аппликэйшнийг байршуулснаар илүү оновчтой зохицуулалттай болсон. 

Тухайлбал та бүхний харж байгаа гурван үг буюу “Саальчин. Түүхт. Хүчээр” гэдгийг илгээхэд шууд Google-тэй холбогдоод энэ айлын гадаа ирэх боломжтой гэсэн үг. Өнөөдөр би энэ гурван үгийг хийгээд л Төрийн ордноос энд ирлээ.

Бид цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшицгээе. Үүний тулд E-Mongolia системийн Ekids дээр цагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн" гэв. 

Өнгөрсөн хугацаанд үер зэргээс эхлэн байгалийн давагдашгүй олон асуудал бидний өмнө тулгарсан. Гэвч ийм тохиолдолд "Энд үер ус бууж байна, яаралтай тусламж хэрэгтэй байна" гэдэг мэдээллээ Онцгой байдлын байгууллага руу хэлье гэхээр хаягаа тодорхой хэлж чаддаггүй.

Улмаар онцгой байдал тусламж үзүүлэхээр очих үедээ хугацаа алддаг байсан. Үүнээс үүдэн олон хүний алтан амь үрэгдлээ. Хаягжилтаа шийдээгүй цагт цаашаа алхах бололцоогүй гэсэн үг. Энэ зөвхөн хотын асуудал биш. Хөдөө, орон нутагт ч хаяг нь тодорхойгүй байршлууд байгаа.

"What3Words"-ийн гол онцлог нь 60 гаруй орны хэлээр орчуулагдсан бөгөөд 2013 оны үед Лондонд анх туршсан дэлхийн хаяг юм. Мөн Google-тэй албан ёсны холболт хийгдсэн.

Энэ хаягийг Монголдоо хэвшүүлж, нутагшуулах зорилгоор өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2,059 айл дээр гурван үг бүхий хаягуудыг Монгол шуудан компани хадсан.

Танай хаяг дээр тохиолдлын ямар гурван үг байна вэ, тэдгээр үг гэрийн байршлыг тань шууд зааж өгөх боломжтой гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлж байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг