Тээвэр хөгжлийн банк картын системийн аюулгүй байдлын PCI-DSS стандартыг нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 3 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Тээвэр хөгжлийн банк нь PCI Security Standard Council байгууллагаас гаргасан, картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн хувилбар болох PCI-DSS стандартын 4.0.1 хувилбарыг үйл ажиллагаандаа богино хугацаанд амжилттай нэвтрүүлж, олон улсын магадлан итгэмжлэгдсэн ISOQAR India Private Limited  байгууллагаар аудит хийлгэн сертификатаа албан ёсоор хүлээн авлаа.

Банк нь тус стандартыг нэвтрүүлснээр харилцагчдынхаа төлбөрийн картын мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах, баталгаажуулах найдвартай орчныг бүрдүүлээд зогсохгүй мэдээллийн аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа, программ хангамж, сүлжээний тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангасан чухал үйл явдал боллоо.

зураг
 

PCI DSS стандарт нь нэр хүндтэй олон улсын болон дотоодын зохицуулагч байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхий дахины картын төлбөрийн салбарт хэрэглэгддэг олон улсын аюулгүй байдлын стандарт юм. Энэхүү стандартыг гаргагч PCI Security Standard Council байгууллага нь  American Express, Discover Financial Services, JCB International, Mastercard Worldwide болон Visa International байгууллагуудын хамтран байгуулсан байгууллага бөгөөд дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах стандартуудыг тасралтгүй хөгжүүлдэг.

зураг
 

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангах хүрээнд олон улсын стандартад нийцсэн шинэчлэлтийг банкны үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй нь харилцагчдынхаа болон санхүүгийн салбарт үзүүлэх итгэлцэл, үнэ цэнийг улам бүр батжин бэхжүүлж, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэдгээ баталгаажууллаа.

Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд чандлан хамгаалж,  хариуцлагатай найдвартай санхүүгийн үйлчилгээг хүргэж ажиллах болно. 

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.