Маргаашаас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж, гамшигт үзэгдэл ажиглагдана

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг агаар муудахтай холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Өчигдрөөс баруун аймгуудын нутгаас эхлээд цаг агаар нэлээд тогтворгүй болж эхэлсэн байна. 

  • Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар хүчтэй салхи болон шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа юм байна. Уг үзэгдэл нь өнөө шөнөдөө зүүн өмнөд хэсэг рүү шилжин салхины хүч нь багасаж, хур тунадасны хэмжээ нь ихсэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо нойтон цас орох юм байна. Иймд тус чиглэлд зорчих иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. 
  • Гуравдугаар сарын 25-наас баруун аймгуудын нутгаар буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж, хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдах юм байна. Бусад нутгаар тухайлбал Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар нийтдээ салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж, салхи шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байгаа аж.
  • Завханы нутгаар 25-ны өдрөө цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах ба тус үзэгдэл нь 26-ны өдрөө зүүн аймгууд руу шилжих юм байна. Тодруулбал 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн зүүн хэсгээр 26-ны өдөр Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах юм байна. 

Хүчтэй шороо, салхи болон цасан шуурганы аюултай үзэгдэл болох тус өдрүүдэд онцын шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд гарахгүй байх, мод, шон, барилгын хуучирсан хэсэг, хашаа хорооноос хол байх хэрэгтэй. Мөн автомашинаа мод, цахилгааны шон, хаяг самбарын ойр байршуулахгүй байхыг ОБЕГ-ын газраас анхаарууллаа. 

Түүнчлэн малчдад малаа ойр байлгах, малаа гаргахгүй байх. Хүүхэд малд явуулахгүй байх, гэр орноо дарж бэхлэхийг зөвлөв. Жолоочид хол замд гарсан бол баталгаагүй зам гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангах, түр зогсох зэрэг арга хэмжээг авахыг зөвлөлөө. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг