ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-тай дүйцүүлэх хүсэлтэд 2022 оны төгсөгчид хамрагдана

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.

Үүнд:

  • Кембрижийн IGCSE, O, AS, A
  • IB-International Baccalaureate
  •  AP-Advanced Placement
  • TOEFL /IBT/
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ЭЕШ цэсийн Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд,

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Жич: Зөвхөн өмнөх оны төгсөгчид дээрх хугацаанд дүн, оноо дүйцүүлэх хүсэлтээ ирүүлнэ.

2023-2024 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж байгаа сурагчдын хувьд 2024 оны зургаадугаар сарын ЭЕШ-ын өмнө зарлагдсан хугацаанд хүсэлт ирүүлнэ хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг