ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

6-12 дугаар ангийн сурах бичгийг цахимаар захиалан худалдаж авах ЗААВАР

Б.Манлай
2023 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

6-12 дугаар ангийн сурах бичгийг цахимаар захиалан худалдаж авах боломжтой болжээ.

Сурах бичгийг худалдан авахдаа www.APLUS.mn хаягт нэвтэрч захиална хэмээн БШУЯ мэдээлэв.

Заавар:

  1. Хүүхдийнхээ суралцаж буй ангийн сурах бичгийн багцыг сонгох
  2. Өөрийн хүргүүлж авах хаягийн мэдээлэл оруулах /Хүүхдийнхээ сургуульд хүргүүлж, анги удирдсан багшаар дамжуулан хүлээн авах боломжтой/
  3. Өөрт тохирсон төлбөрийн хэлбэрийг сонгож төлөх.

Сурах бичгийн багц нь дараах үнэтэй байна.

6 дугаар анги 59,400 төгрөг

7 дугаар анги 81,600 төгрөг

8 дугаар анги 94,500 төгрөг

9 дүгээр анги 88,000 төгрөг

10 дугаар анги 83,100 төгрөг

11 дүгээр анги 96,100 төгрөг

12 дугаар анги 63,400 төгрөг.

Улсын хэмжээнд ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурах бичгийн түгээлт дууссаныг хэлж байв.