Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Саппоро орчмоос алга болсон охиныг эсэн мэнд олжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:46 2023/10/24

Эрэн хайж байсан охиныг дөнгөж сая Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олсон болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЦЕГ-ын ХМТ-өөс "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон гэх охиныг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан.

Хүүхдийг 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 16:30 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн иргэд, олон нийтэд талархал илэрхийлье.

Налайхаас алга болсон охиныг олсон, үүний дараа Сонгинохайрхан дүүргээс алга болсон охиныг эсэн мэнд оллоо. 2023 оны аравдугаар сар гарсаар 189 хүүхдийг олж тогтоосон байна" гэв.

14:30 2023/10/24

"2023 оны аравдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай эмэгтэй Э-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ар гэрийн зүгээс цахим орчинд мэдээлэл нийтлүүлэх хүсэлт гаргасан тул олон нийтэд хандаж байгаа"-г Цагдаагийн байгууллагаас мэдээлж, Саппоро орчмоос алга болсон хүүхэд мөн болохыг хэлэв.

Эх сурвалж: ЦЕГ