“Капитрон банк” ХК 2023 оны III улирлын санхүүгийн аудитлагдаагүй тайлан болон тухайн улиралд шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны тайлан, онцлох ажлуудаа харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна.
Банкны нийт актив III улиралд оны өмнөхөөс 9 хувиар өсөж, 2,155.5 тэрбум төгрөг болоод байгаа бол нийт зээл 758.0 тэрбум төгрөг болж, оны эхнээс 4% өслөө. Тэгвэл нийт депозит 1,126.0 тэрбум төгрөг (оны эхнээс 8% өссөн), өөрийн хөрөнгө 182.8 тэрбум төгрөгт (оны эхнээс 25% өссөн) хүрч өсөөд байна.
Татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 60.4%-иар өсөж, 33.1 тэрбум төгрөгт хүрлээ. Ашигт ажиллагааны энэхүү өсөлтөд цэвэр хүүгийн орлогын өсөлт (65% өссөн) болон активын чанарын үзүүлэлт сайжирсан (эрсдэлийн сангийн зардал 16% буурсан) нь голлон нөлөөлсөн.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.0% (зохистой түвшнээс 19.0%-иар илүү), өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 21.0% (зохистой түвшнээс 9.0%-иар илүү) хүрч нэмэгдсэн нь эрсдэл даах чадвар нэмэгдсэн эерэг үзүүлэлт юм. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 24.2% гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.7%-иар нэмэгдсэн байна.
-Капитрон банк Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж, “B3” үнэлгээг 5 жил дараалан хангаж ажиллалаа. Мөн Капитрон банкны хэтийн төлөвийг “Stable” буюу тогтвортой гэж Moody’s агентлаг онцолсон юм.
-Дэлхийн №1 банк болон ICBC банктай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Капитрон банк ICBC банктай 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд ийнхүү 10 жилийн дараа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээ тэлж байгаа юм.
-Урт хугацаатай, бага хүүтэй ногоон зээл олгож эхэлсэн. Зээлийн бүтээгдэхүүнүүд нь уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацаатай гэдгээрээ онцлог төдийгүй саарал усны тоног төхөөрөмжийн зээл олгож байгаа нь анхдагч юм.
-Манай банк спортыг дэмжих, залуусыг спортоор хичээллэх, мэргэжлийн тамирчин болоход туслалцаа үзүүлэх, бүх нийтийг спортод уриалах зорилго, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Ченгду-2021” дэлхийн оюутны универсиад наадамд оролцсон Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багаа дэмжиж, Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
-Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 оны оюутны лигийг Капитрон банк ивээн тэтгэж, “Капитрон оюутны лиг” нэрээр зохион байгуулж байна. Оюутны сагсан бөмбөгийн лигт Монголын 30 гаруй их, дээд сургуулийн 50 орчим баг оролцохоор бүртгүүлээд байна.
-Капитрон банк Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банктай хамтран АТМ-ы шимтгэлээ харилцан бууруулж, харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Түүнчлэн харилцагчдадаа ойрхон түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор "Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Пос төхөөрөмж, Qpay үйлчилгээ, WechatPay үйлчилгээ болон Опен банкинг зэрэг банкны олон бүтээгдэхүүн үйлчилгээг тус холбооны гишүүн байгууллагуудын хөгжүүлж буй системүүдтэй холбож систем ашиглагч хувь хүн албан байгууллагууд илүү хялбар, уян хатан үйлчилгээ авах боломж бүрдсэн юм.
-Олон улсын SWIFT сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцооны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэдэг бөгөөд харилцагчдадаа бага шимтгэлтэй гадаад гуйвуулгын үйлчилгээг санал болгож ажиллалаа.
-Капитрон банк нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн гамшиг, үер усны давагдашгүй хүчин зүйлд өртсөн хүмүүст тусламжийн гараа сунгахыг уриалж, “Хайраа хуваалцъя” аян өрнүүлж, шилэн дансны үйлчилгээгээрээ дамжуулан хандив цуглуулж, НОБГ-т хүлээлгэн өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!