“Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ.
Энэ үеэр “Монгол Улсад амиа хорлох төрх үйл судлагдаж буй өнөөгийн байдал” сэдвээр АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн илтгэл танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ "Амиа хорлолтын талаарх судалгааг анх социологичид илрүүлсэн байдаг. Үүнийг сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн хүрээнд авч үзэж, урьдчилан сэргийлэх боломжуудын тухайд чиглэсэн судалгаанууд ч бий.
Хамгийн анх Францын социологич Э.Дюрхейм "Хүн яагаад амиа хорлоод байдаг вэ?" гэдэг асуултыг дэвшүүлэн клиник ажиглалт хийсэн байдаг. Улмаар амиа хорлолт гэдэг нь нийгмийн гажууд үзэгдэл юм байна. Ялангуяа өндөр хөгжилтэй хотуудад байдаг нийгмийн үзэгдэл гэдгийг анх тодорхойлжээ. Иймд амиа хорлох үндсэн шалтгаан олон хүчин зүйлтэй холбоотой гэдгийг авч үзэх нь зайлшгүй чухал хэмээх санааг анх дэвшүүлсэн байдаг.
1897 онд түүний хийсэн амиа хорлох үзэгдэл гэх бүтээлийг цаашид хийгдсэн судалгааны үр дүнгүүдтэй харьцуулахад үндсэн суурь нь ерөөс өөрчлөгдөөгүй дүр зурагтай байна.
Тухайлбал
Дээрх суурь үзүүлэлтүүд нь Монголд төдийгүй дэлхий дахинд хийгдэж буй амиа хорлолтын бүх судалгаанд ерөнхий утга агуулгаараа дүйцэж байгаа юм.
Оршихуйн онолоор З.Фройдын үзсэнээр "Хүн өөрийнхөө аминд хүрдэг гол шалтгааныг Би-гийн тухай онолоос хай" хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн болгонд зөн бэлгэ гэж бий.
Бид яагаад өөрөө өөрийгөө хөнөөхөд хүрдэг болохыг ойлгохын тулд зөн бэлгийн мөн чанарыг мэдэх шаардлагатай.
Хүн төрөлхтөнд төрөлхийн хоёр зөн бэлгэ байдаг гэж үздэг. Бэлгийн зөн, үхэх зөн бэлгэ байдгийг анх тодорхойлсон байна. Эндээс онцлох мессэж нь амьдрал, үхлийн зөнгийн тэмцэл нь хүн төрөхөөс эхлээд үхэх хүртэл үргэлжилдэг гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл хүн болгонд энэ хоёр зөн байгаа бөгөөд энэхүү зөнд нөлөөлж байгаа олон хүчин зүйлийн улмаас хүн амиа егүүтгэх үйлдлийг хийдэг гэж үзжээ" хэмээн онолын тайлбарыг танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолт Монгол Улсад хэрхэн судлагдсан талаар хэлсэн юм.
Энэ талаар "Н.Орёл, Ш.Доржжадамба, С.Бямбасүрэн багш нарын гаргасан "Хорьдугаар зууны үеийн Монгол Улс дахь сэтгэцийн эмгэгийн тархалтын байдал" номыг шүүгээд үзэхэд 1935-1990 оныг хүртэл сэтгэцийн өвчтэй хүний амиа хорлолтын талаар нэг ч дурдагдаагүй байдаг.
Харин 1996 онд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд хийгдсэн судалгаагаар жилд 4-6 хүн эмнэлгийн нөхцөлд амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл сэтгэл гутрал дэмийрлийн хам шинжтэй нэг өвчтөн амиа хорлолоо гэсэн тэмдэглэл байдаг. Магадгүй харьцангуй цөөхөн үзэгдэл байсан уу эсвэл тэр болгоныг архивын бичиг баримтад тэмдэглэдэггүй байсан уу гэдэг нь эргэлзээтэй.
Сэтгэцийн эмгэг судлалд Ш.Доржжадамба багш “Нүүдэлчин Монголын зан заншил, монгол хүний зан үйл, сэтгэлийн онцгой тэвчээрийн онцлогоос хамааран энэ асуудал нийгэм, сэтгэл зүйн анхаарлыг татаагүй байна" гэж дүгнэж байсан.
Өөрөөр хэлбэл монголчуудын бодол, санаагаа тэр болгон гадагшаа илэрхийлдэггүй сэтгэл зүйн байдалтай холбоотой байх магадлалтай юм гэж үзжээ.
1991-1994 онд Монголд нийт 597 амиа хорлолт бүртгэгдсэн байна. Иймд цаашид хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх, итгэл найдварын телефон цэгийг байгуулъя, энэ бол хүн амын дунд хийж байгаа буянтай ажил юм шүү гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн үзүүлэлтүүд байна" гэлээ.
Мөн "Улсын хэмжээнд хийгдсэн судалгаануудаас үзвэл Улаанбаатар хотод 1991-2002 онд амиа хорлосон болон амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлуудыг нийт 11 байгууллагаас хийхэд 5,056 тохиолдлыг судалсан.
Судалгааны үр дүнгээс харахад
Манай улсад өргөн хүрээнд хийгдсэн судалгаа гэж үзвэл 2003-2008 онд ДЭМБ-ын тэтгэлгээр олон улсын START төслийн хүрээнд хийгдсэн судалгаа бий.
Судалгааны үр дүнгээс харахад,
Хүйсийн харьцаа
Насны бүлгээр авч үзвэл
30-34 нас 10.7 хувийн бүлэгт эрчүүд хамгийн олон байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд 18-24 насны бүлэгт бусад насны бүлгээс илүү олон буюу 8.9 хувийг эзэлж байна.
Энэхүү судалгаагаар хүн амын дунд амиа егүүтгэх оролдлого хийхэд хамгийн гол шалтгаан нь гэр бүл, найз нөхөд хоорондын зөрчил, хайр дурлалтай холбоотой асуудал тэргүүлэх шалтгаан нөхцөл болдог юм байна гэдгийг тогтоосон байдаг" хэмээн АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!