Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хотын дарга Х.Нямбаатар болон сайд Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарын эзэмшсэн мэргэжил, ажилласан байдал

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, зарим улс төрийн томилгоог хийсэн байна. 

Тодруулбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг, Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайдаар Б.Дэлгэрсайханыг томилохыг УЗ-ийн гишүүд 100% дэмжжээ. Эдгээр УИХ-ын гишүүний эзэмшсэн мэргэжил болон ажилласан байдлыг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдох Х.Нямбаатар

Төгссөн сургууль, мэргэжил

1996 онд 48 дугаар дунд сургууль

2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/

2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр

2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр

2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант

2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант.

Ажилласан байдал

2000-2007 онд Орхон их сургуульд багш

2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч

2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх

2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.

Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайдаар томилогдох Б.Дэлгэрсайхан

Төгссөн сургууль, мэргэжил

1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль

1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч.

Ажилласан байдал

1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч

1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга

1993-2016 онд “Дорнын говь” ХХК

2004-2015 онд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар томилогдох Б.Энхбаяр

Төгссөн сургууль, мэргэжил

1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр. Англи, Орос хэлтэй.

Ажилласан байдал

1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш

2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах

2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх

2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга

2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга

2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга

2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх

2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх

2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нар ногоон автобусны асуудалд ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр орных нь хүмүүсийг томилох үйл явц өрнөж байна. Одоо НИТХ хуралдаж, Х.Нямбаатарыг хотын даргаар томилох шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд батламжлах юм.

Харин шинээр томилогдох хоёр сайдыг ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах юм байна.