ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцэрлэгийн галлагааны өрөөнд хоёр хүн угаартжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 55, 65 настай хоёр эмэгтэй хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартсан байжээ.

Яаралтай тусламжийн эмч үзлэг хийхэд тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй бол хоёр багшид угаарын хөнгөн шинж илэрч зөвлөгөө өгсөн байна.

Иймд иргэд сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөв.

Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.30] 2023/10/3
Мэдээнүүдийг нь шинээр нь үзэж байсан чинь дубайд нисдэг такси л гэнэ индонезид хурдны галт тэрэг л гэнэ тэгсэн чинь монголд нүүрс түлж байгаа угаартлаа гэж байгаа юмда. Ингээд л харахад бид арай сайжруулсан 1800 онд амьдарч байна дөө
1 | 0 Хариулах
Pee [202.55.191.130] 2023/10/3
21r zuund ulsiin niisleldee gal tuldeg tsetserleg baina geed boddoo! MAN ii toirog shuu bur!
0 | 0 Хариулах
ӨМХИЙ МАНин ХУЛГАЙЧУУД [66.181.160.119] 2023/10/3
ХҮҮРЭНСҮГИЙН ЭНЭ НОВШЫН ХОРОНД ХЭДЭН МОНГОЛ ҮХЭХ ЁСТОЙ ВЭ. ӨМХИЙ МАНин ДОЛООГЧИДОО
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.143] 2023/10/3
Цэцэрлэг нь төвийн дулааны шугаманд холбогдоогүй гал түлж халдаг цэцэрлэг бололтой.
0 | 0 Хариулах