БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх тул түр хугацаанд зам хаахаар болжээ.
Тодруулбал Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл түр хаах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!