Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Рэппэр Roockie гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Рэппэр Roockie буюу У.Мөнхбагана эхнэрээ зодсон гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-өөс "Өчигдөр буюу есдүгээр сарын 27-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна" гэв.