Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, БНМАУ-ын Гавъяат Жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, Дагвадоржийн Мэндбаяр нарын “Алтан хурим”-ын ёслол боллоо.
50 жил ханилж буй тэд намрын дунд сарын шинийн 10-ны энэ билигт сайн өдөр гэрлэл ёслолын ордонд уг ёслолоо үр хүүхдүүд, ач, зээ, ахан дүүсийнхээ хамт хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэв.
Төр улсдаа үнэлэгдсэн түмэн олондоо хүндлэгдсэн үр хүүхэд ач зээгийнхээ өнөр хайранд умбанхан байгаа "Алтан хурим"-ын эзэд та хоёр минь жаргал дүүрэн байг ээ. Урт насалж удаан жаргаарай хэмээн Нийслэлийн Гэрлэх Ёслолын Ордноос мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
|