2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэх журамтай.
Татварын цахим тайлангийн E-tax системээр дамжуулан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ алдаатай, буруу мэдүүлсэн бол дараах баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллага /аймаг болон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд/-д хандахыг зөвлөлөө.
УБ-12 маягтыг үнэн зөв бөглөж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй бөгөөд уг маягтыг https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download татаж авах боломжтой.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/500,000төгрөг/ торгодог болохыг анхаарууллаа.
Эх сурвалж: УБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!