ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзаж, үдийн зоог барьжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэлээ.

Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн "замын зураглал" болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн юм.

Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов.

Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа.

Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зайл Нүүрсний Хулгайч Хүүрэнсүг [66.181.160.27] 2023/9/22
хүүрэнсүгийн гай барагдахгүй, өмнөх нүб-ын хурал дээр юу гэж попрохов гэж байгаад тэрбум мод гэж ульж байгаль хамгаалах төсөвийг бүгдийг тэнд төвлөрүүлсэн тэрний гайгаар жил болгон хийгддэг хортон шавж устгах ажил төсөвгүй харьяалалгүй болж 2 жил гаран зогссон үр дүнд нь энэ жил гэхэд л монгол орны ойн 2-3 тэрбум мод хорхойд идэгдэж байна.
1 | 0 Хариулах
Зочин [209.58.134.93] 2023/9/21
Харь орныг шүтэж өөрсдийгөө доош хийх үзэлтэй энэ хүмүүсийг яаана даа. Өөрсдийгөө доромжлох энэ үзэл л биднийг хөгжүүлэхгүй байгаагын том шалтгаан ч байж мэдэх юм даа. Гадаад улсад нэг хэдэн жил амьдарч үзээд Монголоо муулж байгаа хүмүүс ирээд Монголоо хөгжүүлээсэй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.41] 2023/9/21
Танар ийм ул сэтгэлгээтэй болхоор улсаараа өөдлөхгүй байнаа эхлээд хүнээ хөгжүүлчээд улсын хөгжил гэж донгос за юу хүн сүгнүүдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.60] 2023/9/22
tiim l mongol setgelgetein bol huniig huleej baihaar ooroo hugjuuleech
0 | 0 Хариулах
Хөршийн янаг эгч [77.24.7.205] 2023/9/21
Хүүкээс авах ганц юм нь өндөр нь юмдаа
0 | 0 Хариулах
Цаг агаарын өөрчлөлт гэдэг нь шулмын хорт заль мэх [5.161.203.79] 2023/9/21
Мулгуу алиалагч 🤡
0 | 0 Хариулах
ИРГЭДИЙН СОНОРТ: ЭМЭГТЭЙ ДАРАМТЛАГЧ ЯЛТАН ХҮРЭЛСҮХ [146.70.182.146] 2023/9/21
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ БАНКНЫ казиночин
0 | 0 Хариулах
ИРГЭДИЙН СОНОРТ: ЭМЭГТЭЙ ДАРАМТЛАГЧ ЯЛТАН ХҮРЭЛСҮХ [146.70.182.146] 2023/9/21
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ БАНКНЫ казиночин
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.62] 2023/9/21
Япончууд ийм тэнэг хүмүүст яагаад баялагтай өргөн уудам газар нутаг заяаж байгаа юм бэ? Бидэнд ийм баялагтай өргөн уудам газар нутаг заяахгүй яавдаа гэж халаглаж суудаг. Хэрэв япончууд энэ газар нутаг дээр амьдарч байсан бол орос хятад гэж шалтаг тоочихгүйгээр ганц оюутолгойн уурхайн баялагаар улс орноо хөгжүүлэх байсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.105] 2023/9/21
Манай хүн үнэгүй хоол идэж дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/21
3хан сая хүнийг 1,5 сая км2 том газар нутагдаа эрүүл сайхан амьдруулж чадахгүй арчаагүй улс гээд инээгээд шоолж явдаг байхдаа
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.62] 2023/9/21
Япончууд энэ тэнэг монголчуудын оронд бид энэ газар нутаг дээр амьдрахгүй яав даа гэж боддог.
3 | 0 Хариулах
NO [174.231.129.51] 2023/9/21
Тэгсэн бол Япон далайд гарцгүй болоод одоогийнх шигээ хөгжиж чадахгүй байх байсан...
0 | 0 Хариулах
zochin [202.21.104.2] 2023/9/21
Ар хударгаар нь гараа явуулахаа болино уу ОРКОО
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.47] 2023/9/21
Hyadat japantai eb nairtai bh ni ulziitei gj bdohii
0 | 0 Хариулах
Ukhnaagiin Khurelsukh [202.126.89.136] 2023/9/21
uhsen baas, ushi mongoru!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.19] 2023/9/21
Абе ерөнхий сайдын үед хийсэн стратетигийн түншлэл худалдаа эдийн засгийн тал дээр өрөөсөө явахгүй шат ахихгүй байх шиг байна. Шалтгаан нь дэлхийн 3 дах эдийн засаг босго өндөртэй учраас японы эдийн засаг ханацан учраас монголоос авах бараа алга байна
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.62] 2023/9/21
Монголоос авах юм нүүрс чингис архи ноолуур арьс шир эсгий таавчиг модон эдлэл өөр юу ч алга. Ийм орк улсаас авах юм түй ч байхгүй. ккккк
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/21
ашигт малтмал байна
1 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2023/9/21
зам байхгүй? ямар онгоцоор зөөлтөй биш дэ
0 | 0