Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оффисын тавилгаа онлайнаар авахын 6 давуу тал

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 9 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Хэрэглэгч, худалдан авагчдын хамгийн том бэрхшээл бол тавилга худалдан авахын тулд маш их цаг зарцуулж, дэлгүүрээс дэлгүүрийн хооронд хэдэн өдөр явж байж сонголт хийдэг явдал. Тэдний гаргаж буй зардал, зарцуулж буй цагийг хэмнэх нь бидний үүрэг болоод байна. Үнэт цагаа өөртөө зарцуулаад худалдан авалтаа тав тухтай, хурдан шуурхай хийх боломж бол онлайн дэлгүүр юм.

Таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх Оффис мебелийг хамгийн өргөн сонголттойгоор санал болгож буй онлайн дэлгүүр бол BSB.mn юм. Мөн дээр нь та оффистоо хэрэгтэй компьютер тоног төхөөрөмж, электрон барааг хамтад нь захиалж авах боломжтой.

НЭГ. АМАР ХЯЛБАР ХУДАЛДАН АВАЛТ

Мэдээж нэн тэргүүний давуу тал бол цаг, зардлаа хэмнэх. Тавилга авахаар түгжирч нааш цааш явахад дор хаяж гурав дөрвөн цаг зарцуулна. Онлайн үйлчилгээ сонгосноор хэд дахин үр дүнтэй байдлаар худалдан авалт хийж, тухтай сууж байгаад л хэдэн зуун сонголтыг гүйлгэн үзнэ. Гарч явах шаардлагагүйгээр хэрэгтэй зүйлээ авна гэдэг чинь маш том давуу тал.

ХОЁР. ДЭЛГҮҮРҮҮД БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ҮНИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ХАРЬЦУУЛАХ

Онлайн худалдаа хийхийн нэг сайн тал нь хүссэн бараа бүтээгдэхүүний үнэ, мэдээлэл, дэлгүүрүүдийн үйлчилгээг харьцуулан харж болдогт оршино. Заавал худалдааны зөвлөхөөс нь нэг бүрчлэн асууж, тэмдэглэж, хамт олон руугаа утастаж асуух, хэн нэгний шийдвэрийг хүлээх шаардлагагүй бүх мэдээлэл алган дээр чинь байна.

ГУРАВ. ДЭЛГҮҮР ХААНА ГЭЖ САНАА ЗОВОЛТГҮЙ

Ажил ихтэй байхад хэзээдээ дэлгүүр явж амжих билээ? Завтай болох үед орой болчих гээд байна уу? Тэгвэл онлайн дэлгүүр сонгоорой. www.bsb.mn онлайн дэлгүүр 24/7 онгорхой шүү дээ.

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛИЙГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ

Худалдан авах гэж буй зүйлийг тань хэрэглэж үзсэн хүнээс та сэтгэгдлийг нь сонсохоор асууж сураглаж байсан уу?

Харин одоо онлайн дэлгүүрээс худалдан авалт хийж буй хүнд тэгэх шаардлагагүй юм. Учир нь өмнөх худалдан авагчид хэдийнээ сэтгэгдлээ үлдээсэн болов уу. Мөн та ч бас сэтгэгдлээ үлдээхээ мартуузай.  

ТАВ. ТАВИЛГАА ХҮССЭН ГАЗРАА ХҮРГҮҮЛЭХ

Орчин цагт овор ихтэй бараагаа хүргүүлж, мэргэжлийн багаар угсруулна гэдэг маш чухал үйлчилгээний нэг болоод байна.

Тэгвэл хүргэлтийг гараас гарт, хаалганаас хаалганд хүргэж, угсралтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг www.bsb.mn онлайн дэлгүүр нь таны дараагийн худалдан авалтаа хийх хамгийн зөв сонголт байх болно.

ЗУРГАА. 3D ЗУРГАА ЗУРУУЛАХ УУ?

Өрөөгөө ямар харагдахыг төсөөлөхөд хэцүү байна уу? Хэрэв тийм бол та манай мэргэжлийн дизайнераар 3D зураг гаргуулж, зөвлөгөө авч, оффисоо тохижуулах боломжтой.

БСБ групп нь 1995 оноос Сингапур, Малайзаас оффис мебелийг Монголын зах зээлд оруулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд Wilsin, Oasis, Reaim гээд томоохон харилцагч түншүүдтэй хамтран ажилласаар ирсэн. Бид “Оффисын цогц шийдэл” уриан дор удирдлагын тавилга, ажилтны тавилга, төмөр тавилга, сейф, сургалтын тавилга, сандал, буйдан гээд таны оффист хэрэгцээтэй бүхий л тавилгыг өргөн сонголттойгоор худалдаалж байна.

Одоогийн байдлаар бид Сингапур, Малайзаас гадна Турк, Хятад зэрэг улсуудаас олон улсын стандартын сертификатуудтай нийт 18 брэндийн чанарын шаардлага хангасан минимал, классик, модерн зэрэг төрөл бүрийн оффис тавилгыг хэрэглэгчдэдээ нийлүүлж байна.

Вэб: www.bsb.mn

Сошиал: www.facebook.com/BSBonlineStore

Утас: 7510-8585

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.