Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайхан ааваас нь өвлөгдөн ирсэн өндөр үнэлгээ бүхий маркийн цуглуулгатай байсан"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дөрвөн өмгөөлөгчийн хамт оролцож байгаа юм. 

Хэрэг маргаантай холбоотойгоор тайлбар, мэдээллийг түүний өмгөөлөгч Д.Нямдорж шүүх бүрэлдэхүүнд танилцуулав.

Тэрбээр "Шалгах ёстой байсан үйл баримтуудыг ярья. 

Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайхан өвлөгдөн ирсэн буюу ааваас нь өвлөгдөж ирсэн маркийн цуглуулгатай. Мөн өнгөрсөн хугацаанд өөрөө ч өндөр үнэлгээ бүхий марк цуглуулж бий болгосон. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж, багагүй хэмжээний орлого олж байсан талаараа мэдүүлэгтээ анхнаасаа дурдаж ирсэн байдаг.

Нөгөө талаар хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ ч мэдүүлж байсан.

Тухайлбал 2017-2021 онд ОХУ, Польш улсад зөвхөн марк худалдаалах зорилгоор дөрвөн удаа зорчсон. Ингэхдээ 44,000 ам.доллар, 34,500 еврогийн орлого олсон талаараа хэлж мэдүүлсэн байдаг. Үүнийг шалгах боломжтой, хэрхэн яаж шалгах вэ гэдэг эх сурвалжуудыг ч тодорхой зааж, хэлж өгсөн. Харамсалтай нь энэ дагуу ямар нэгэн шалгалтын ажиллагаа хийгээгүй.

Түүнчлэн

  • 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Монгол Улсад 48 сая төгрөгийн үнэлгээ бүхий маркийг тодорхой хүнээр дамжуулж бусдад худалдаалсан гэдгээ мэдүүлсэн. 
  • 2022 онд 40 сая төгрөгийн маркийн үнэт цуглуулгыг багц байдлаар бусдад худалдаалсан байдаг. 

Худалдан авсан, үүнийг дамжуулан зарсан этгээд нь тодорхой, нэр бүхий хүмүүсийн нэрийг нь зааж, хэлж өгсөн ч шалгалтын ажиллагаа явагддаггүй. Энэ бол хууль ёсны хөрөнгийн эх үүсвэр гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг яагаад шалгадаггүй юм бэ" гэлээ.