Урд шөнө бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 19-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан дахин хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд цагдаагийн байгууллага үгүйсгэсэнгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!