2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр тохиох гэж байна. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлах юм байна. Ингэхдээ төв замын хөдөлгөөнийг хаах зураглал гарчээ.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас төв талбайд "Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа" өдөрлөг зохион байгуулах юм байна. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг дороос авах, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцох боломжтой аж.
Мөн гэр бүлээрээ алхах, унадаг дугуй унахыг уриаллаа.
Өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд нийслэлчүүд автомашингүй өдрөөр марафон гүйлтэд оролцож, хотын төвөөр гэр бүлээрээ алхаж, дугуй унаж, амралтаа амар тайван өнгөрүүлсэн юм.
Эх сурвалж: НЭМГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!