Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймгийн Зэвсэгт хүчний 338 дугаар ангид 200 цэргийн шинэ байр ашиглалтад оржээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлийг сайжруулах зорилгын хүрээнд Сүхбаатар аймагт байрлах Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 200 цэргийн байр энэ сарын 15-нд ашиглалтад оржээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус 200 цэргийн байрны шав тавих ёслол нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд болж байв. Тус байр нь зэвсэгт хүчний 338 дугаар анги байгуулагдсанаас хойш 12 жилийн түүхэнд баригдсан хамгийн том бүтээн байгуулалт болсон байна.  

Барилгын нээлтийн үеэр 338 дугаар ангийн захирагч хурандаа П.Мөнхбат "Орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан анги байгууллагадаа бүрэн цогц үйлчилгээтэй цэргийн байр барьсан нь хугацаат цэргийн алба хаагчдын амрах, суралцах, хөгжих орчин нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой" хэмээн онцолжээ. 

"Өөрсдийн хуримтлуулсан туршлага, сургамжид тулгуурлан мэргэжлийн инженер, техникийн ажилчид, офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдын хүчээр чанарын өндөр түвшинд барьж ийнхүү ашиглалтад орууллаа" хэмээн Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэв. 

ФОТО: