Технологийн дэвшлийг ашиглагч шинэ үеийн хэрэглэгчдийн сонирхол, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж буйтай зэрэгцээд мөнгө ч өөрчлөгдөж байна. Хэдийгээр мөнгө цахим хэлбэрээр орших нь ердийн үзэгдэл болоод удаж байгаа ч, сүүлийн үеийн криптовалютууд бас нэгэн шинэчлэлийн давлагааг бий болголоо. Блокчэйн технологийг 2008 онд анх ашиглаж, Биткойныг гаргаж ирснээс хойш криптовалют гэх ойлголт аль хэдийн дэлхий даяар танигдаж, зарим тохиолдолд өдөр тутмын төлбөр тооцооны хэрэгсэл болон хэрэглээнд нэвтрээд байгаа нь криптовалютын хөгжил нэн хурдацтай байгааг илтгэж байна.
Криптовалют нь Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд шинэ төрлийн санхүүгийн нэгэн хэрэгсэл болж байна. Дэлхий даяар криптовалютын хэрэглээ нэмэгдсэнээр олон улсын эрх баригчид тохирох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг 2014 оноос хойш хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Харин манай улсын хувьд 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийг баталж, энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй биржүүдийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэж, албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон.
Өнөөдрийн байдлаар 12 бирж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэгдэж, Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа явуулах эрхээ албан ёсоор авсан бөгөөд үүний нэг нь Binance Cloud үүлэн технологийн платформ дээр суурилсан, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, олон улсын стандарт бүхий X-Meta криптовалютын бирж юм.
“X-Meta олон улсын криптовалютын бирж” нь 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж байсан бөгөөд эдүгээ “X-Meta 2.0” буюу биржийн шинэчлэгдсэн хувилбарын нээлтээ хийхэд бэлэн болоод байна. “X-Meta 2.0” нь хэд хэдэн шинэчлэл хийснээ зарласан бөгөөд Монголын хэрэглэгчид анх удаа “Kucoin”, “Binance” зэрэг олон улсын томоохон биржүүдтэй адил стандарт, хөрвөх чадварын сан, 125 хүртэлх хөшүүрэгтэй фьючерс арилжаа зэрэг үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Ингээд “X-Meta 2.0” шинэ хувилбарын хамгийн сонирхолтой шинэчлэлүүдтэй танилцацгаая.
Фиат-Крипто интеграц
X-Meta бирж дээр оруулсан төгрөгийн орлого тань автоматаар Tether (USDT) болон хөрвөнө. Та яг одоо X-Meta биржид бүртгэлтэй данс руугаа нэвтэрч “Bank Transfer” цэсийг сонгож, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкны ямар ч данснаас төгрөгийн орлого хийх боломжтой бөгөөд таны шилжүүлсэн төгрөгийн орлого автоматаар USDT буюу Tether болон хувирч, таны X-Meta дахь хэтэвчинд орох болно. Ингээд та USDT ашиглан хүссэн криптовалютаа авах, зарах, арилжих боломжтой.
125x хүртэлх хөшүүрэгтэй Фьючерс арилжаа
X-Meta бирж танд дэлхийн хөрвөх чадвар, стандарт болон олон улсын бүх л фьючерс, маржин арилжааны хослолуудыг санал болгох болно. X-Meta биржийн фьючерс арилжаа нь 125 хүртэлх хөшүүрэгтэйгээр 100+ хослол арилжих боломжтой бөгөөд арилжааны шимтгэлийн хувь нь худалдагч талынх ойролцоогоор 0.0200, худалдан авагч талынх ойролцоогоор 0.0400 байна.
Спот болон Фьючерс арилжаан дээрх алгоритм арилжаа
Алгоритм арилжаа гэдэг нь хувьцаа эсвэл крипто гэх мэт хөрөнгийг худалдан авах, худалдах үйл явцыг автоматжуулахын тулд компьютерын программууд болон математикийн алгоритмуудыг ашиглах явдал юм. Алгоритм арилжаа нь ихэвчлэн статистик загварууд болон түүхэн өгөгдөлд тулгуурлан хөрөнгийг хэзээ худалдаж авах, худалдах, хэдий хэмжээгээр худалдаж авах, ямар үнээр зарах зэргийг тодорхойлдог дүрэм, зааварт тулгуурладаг. “X-Meta 2.0” нээлтээ хийсний дараа та спот болон фьючерс арилжаан дээр алгоритм арилжааг ашиглах боломжтой болно.
Ганцхан товч дараад л крипто худалдаж авах боломжтой
QPay эсвэл SocialPay ашиглан хүссэн криптовалютаа ганц товч дараад л худалдан авах боломжтой гэвэл ямар санагдаж байна. Та X-Meta бирж дэх бүртгэлээрээ нэвтэрч ороод өөрийн QPay болон SocialPay-ээр дамжуулан дурын криптовалютыг цаг алдалгүйгээр худалдан авах боломжтой болж байна.
X-Meta бэлгийн карт
X-Meta бэлгийн карт нь энгийн бөгөөд хурднаар хайртай дотны хүндээ криптовалют илгээх, хүлээн авах боломжийг танд олгох болно. Бэлгийн картын кодыг хүлээн авсны дараа тухайн криптовалют нь хүлээн авагчийн X-Meta дахь хэтэвчинд орно.
Мөн эдгээр шинэчлэлүүдээс гадна X-Meta крипто бирж нь хэрэглэгчдэдээ крипто арилжаа хийхэд илүү амар, хялбар байлгах үүднээс UI/UX шинэчлэлийг хийж, лого болон брэндингээ цоо шинэ өнгө төрхтэйгөөр танилцуулахад бэлэн болжээ. “X-Meta 2.0” биржийн шинэчлэгдсэн хувилбарын нээлтийг 2023 оны аравдугаар сарын 01-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа аж.
X-Meta биржийн Гүйцэтгэх захирал Дэйв Лий “Тусгай зөвшөөрөлтэй крипто биржийн хувьд найдвартай дижитал хэтэвч, төлбөрийн гарц, аюулгүй байдал болон хяналтын систем зэрэг хэрэглэгчдийг арилжаа хийхэд нь хамгийн таатай нөхцөлүүдийг бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг. “X-Meta 2.0” нь урьд өмнө Монголын зах зээлд байгаагүй таатай боломжуудыг бүрдүүлсэн бирж байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
X-Meta бирж нь Binance Cloud-аар баталгаажсан олон улсын төвшний хамгаалалттай, хамгийн том хөрвөх чадварын сантай, арилжааны шимтгэл ердөө 0.1 хувь зэрэг олон таатай нөхцөлүүдийг хэрэглэгчиддээ санал болгодог. Мөн KYC буюу хэрэглэгчээ таних хамгаалалтын тусгай протокол нэвтрүүлсэн тул хуурамч халдлага, фишинг болон шинээр гарч ирж буй бусад аюул, мөнгө угаалт зэрэг гэмт хэргүүдээс сэргийлэх бүрэн боломжтой.
Криптовалютын зах зээл нь өндөр эрсдэл, үнийн хэлбэлзэлтэй холбоотой байдаг тул та хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцоолон шийдвэрээ гаргаарай. Мөн арилжаанд оролцохдоо албан ёсны криптовалютын бирж дээр арилжаа хийхийг энэ ташрамд зөвлөж байна.