Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы дөрвөн эгнээ хатуу хучилттай замын бүтээн байгуулалт 67.5 хувьтай байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. 
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ авто зам барьж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.

Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ авто замаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальт бетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-нд нээсэн.

2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж, төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХ