ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дайчилгаатай сургуулийг анх удаа орон нутгийн томилгоот нэгжтэй хамтран зохион байгуулав

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
УИХ

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын удирдлага дор дайчилгаатай сургуулийг анх удаа орон нутгийн томилгоот нэгжтэй хамтран 2023 оны есдүгээр сар 05-12-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургуульд Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар татагдаж ирсэн 1,600 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдаж, өнөөдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцсон юм. 

Энэ үеэр Хуурай замын цэргийн командлалын удирдлагаас хамтарсан сургуулийн явц, бодлого төлөвлөгөөг танилцуулж, орон нутгийн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг өгч, хот доторх байлдааны ажиллагааны сургалт дадлагын явцаас танилцуулав. 

зураг
 
УИХ

Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Алтанбулаг, Сэргэлэн сумдад орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжид чиглэсэн сургалтыг явуулснаар тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бэлтгэлийг төрийн албаны бүх түвшинд хангах ач холбогдолтойг тодотгож байлаа.

Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг баталж, 2022 онд шинэчилсэн. Уг хуулийн дагуу энэ жил анх удаа дайчилгаатай сургуулийг орон нутгийн томилгоот нэгжтэй хамтатган зохион байгуулснаараа онцлог болов.

Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох төр, захиргааны байгууллага болон иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага бүхий дайчилгааг хамтатган шинэлэг хэлбэрээр явуулсанд ач холбогдол нь оршиж байгааг оролцогч бие бүрэлдэхүүний төлөөллүүд онцолж байлаа.

зураг
 
УИХ

Хамтарсан сургуульд хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн судалгаанаас харахад,

  • 20-35 насныхан 50 гаруй хувь,
  • 36-45 насныхан 40 гаруй хувь,
  • 46-аас дээш насныхан 10 орчим хувийг эзэлж байна. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.50] 2023/9/15
Түүхийн музэй болсон хэдэн машаан зэвэрсэн хэдэн танкаа шинэчлээсэй
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.75] 2024/3/30
Chi tm bayn yum bol shinechleed ogchih
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.90] 2023/9/13
Манай Орос ах нарын машин техникийг унацан байхад оросыг муулаад харлуулаад байдаг сданууд ичээсэй
0 | 0 Хариулах
Уншигч [91.186.204.232] 2023/9/13
Энэ одоо хэддүгээр зуун бэ? Машин ,пулемёт нь буу арай ч дээ.бүхэл бүтэн армийнхаа зэвсгийг шинжлэлч ,чадахгүй, яана аа.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/9/13
Захын солонгос баньд хэлж байна лээ .тал газар дайснаас нуугдах газаргүй гэж 3 сая пуужингууд том жижиг хэрэгтэй
1 | 1 Хариулах
Алтан [202.21.107.35] 2023/9/12
Маш зөв. Дэлхий дайнтай байна. Их буу энэ тэрээ сайжруулаад 155мм , хаймарс энэ тэр захиалаач. Бас дрон ,жавёлин ,скад оролцсон сургалт явуулах хэрэгтэй. Украины тёробораны буюу орон нутгийн өөрөө хамгаалах хүчний сургалт юм байна.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.237] 2023/9/12
Битгий мөрөөдөөд бай. Ганц ширхэг агаараас хамгаалах системгүй байж байгаад дайтах талаар монголчууд яаж бодож сэтгэж чаддаг юм бол?
3 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/13
Мөнгө нь хаа байна
0 | 0 Хариулах
[139.5.217.143] 2023/9/12
Хэлмэгдэгсдийн хөшөөг өөрчлөх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин. [108.147.101.11] 2023/9/12
Энэ нэг тожгор юм…Дархны замыг хүүе гэхийн зуургүй хуулж хаяад….
2 | 0 Хариулах
Дэндүү юмаа [45.117.35.3] 2023/9/12
1. 15000 оюутны кредит цагийг тооцуулан байж намрын ажилд дайчилж эд хийх бүтээх насны 1600 эрчүүдийн ажлыг алдуулж их ажлын цагаар цуглуулах ямар хэрэг байна бэ? Хийх ёстой бол намрын ажлын цагаас зөрүүлээчээ 2. Энх-Амгалан гэх Оросын бууны нохойд цэргийн ажиллагаа ямар хамаатай юм бэ? Улсаа худалдаж мэдэх тоодон панз юмаа, Дарханы зам хуулсан тэнэг минь муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр ард түмний хамгийн завгүй цагаар ажил битгий алаад бай
5 | 0 Хариулах