ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын хоёр машин мөргөлдөж, шатсаны улмаас таван иргэн амиа алджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Суудлын хоёр машин мөргөлдөж, гурван хүн амиа алдсан осол орон нутагт гарчээ.

ОБЕГ-аас мэдээлснээр өчигдөр 22:42 цагт Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой Приус-20 загварын автомашин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан таван зорчигчтой Приус-20 загварын суудлын автомашин мөргөлдөж, нэг машин нь шатсан байна.

Ослын улмаас автомашины бүхээгт 51-61 насны гурван иргэн хавчуулагдан шатаж нас барсан харамсалтай осол гарчээ.

Үлдсэн дөрвөн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн байна.

Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. 

ЦЕГ-ын ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 21:23 цагт Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна. Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ.

Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна" хэмээн мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг
  2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох
  3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах
  4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх
  5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх
  6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүх
  7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2023/9/12
ЖОЛООЧ УХААНТАЙ ЭРГҮҮ ОРК ГӨЛӨГНҮҮД МӨРӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ МАШИНДАА АВЧ ЯВСАН ХҮНЭЭЧ АЛААД ЗҮГЭЭР ЯВЖ БАЙСАН МАШИНТАЙ ХҮМҮҮСИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ АЛААД ҮХЭХ ЮМ, ҮХМЭЭР БАЙВАЛ БУСДАД ГАЙ БОЛОЛГҮЙ ӨӨР АРГА ОЛООД ҮХЭЭЧ ДЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.209] 2023/9/12
Ямар дайн болж бгаа бишдээ өдөрт л 5 с9 хүн үрэгдэж бна.харамсалтай прус 80км цагаас хэтрүүлж болохгүй. Толь шиг зам тавиад өгөхөөр ингээд л бгаа юм.яамаарч юм бэ дээ..
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.221] 2023/9/11
erguunuud prius geed buruugaa chiheed baihiin naad machiniig chin hun unaj yavdagiig meddeggu iymuu bi zugeer hodoo zam deer yavahdaa aisan yadahdaa gerlee shiljuulj boldoggui ym baihdaa
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.25] 2023/9/11
Та нар анзаарсан бол хөдөөний замд голдуу зам голлоод шахаж орж ирдэг, бараг толь шүргэн алдаж зөрдөг, учиргүй давхиад алга болдог , ямар аймаар явдаг юм бэ гэж бодогдтол гишгэдэг машин ихэвчлэн приуснууд л байдаг даа.
8 | 0 Хариулах
bb [103.57.92.239] 2023/9/11
pruis bol laaz shig hevrege gedgiig humuus oilgohui baigaa ni haramsaltai
6 | 0 Хариулах
Зочин. [108.147.101.11] 2023/9/11
Prius хот дотор л унах унаа….хөдөө гадаа хол замд зохимж муутай
6 | 0 Хариулах
Зочин [59.153.112.192] 2023/9/11
Молконы лааз шиг прус уначаад галзуу юм шиг давхиад байдаг оркууд сургамж авахгүймдаа.
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.179] 2023/9/11
Зүгээр мөрөөрөө явж байсан машиныг урсгал сөрж орж ирээд хуссан байна.Ийм л эрсдэл өндөр галүуучуудын улс.Тэр С нь залуу хүн байх,51-61 настай улсууд учиргүй хурд хэтрүүлж, урсгал сөрж орж ирээгүй байх.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.152] 2023/9/11
Хүн алах гээд байгаа юмуу амиа хорлох гээд байгаа юмуу зарим хүмүүс 150-180 км цагийн хурдтай явж тойрог гүүрэн дээр хүртэл гүйцэж түрүүлээд байх юм. Ийм алуурчдыг зам дээр шууд буудаж устгадаг баймаар байна.
15 | 0 Хариулах
Зочин [202.126.89.162] 2023/9/11
Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн 2 жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна. Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ. Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.213] 2023/9/11
Гэрлээ шилжүүлдэггүй н*вшнуудаас болж ийм осол гардаг
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.234] 2023/9/11
Харанхуйд үхэх гэж бгаа юм шиг давхиад бай. Наад прүүс чинь японд эмээ өвөө нар толь шиг замаар дэлгүүр орохдоо уна гэж хийгдсэн юмшдээ хуучрисан хойно нь энд авчраад өндөрлөгөөг нь өөрчлөөд дүүрэн хүн чихчээд харанхуйд 100 тай давхихаар шууд үхэлшдээ
11 | 0 Хариулах
Зочин [43.242.243.13] 2023/9/11
200,300 метрийн цаана л байж гүйцэд түрүүлэх үйлдэл гаргаад байдаг.бас нэг нэгнийхээ наалдаж явцгаана
5 | 0 Хариулах
Өглөө 7 цагт замд гар [202.126.89.162] 2023/9/11
Өвөлд 17 цагаас хойш, зуны улиралд 19 цагаас хойш орон нутгийн замд автомашин жолоодоод хэрэггүй дээ
11 | 0 Хариулах
Зочин [202.126.89.162] 2023/9/11
Баян-Өлгий, Ховдын залуус ГАЛЗУУ ХУРД-тай давхицгаадаг. Тэднээс угаасаа юу ч үлдэхгүй
8 | 0 Хариулах
Зочин [59.153.114.82] 2023/9/11
Автомашин онхолдоход олон шалтгаан нөлөөлдөг ч хамгийн гол нь машины өндөрлөгөөг өөрчилдөг явдал мөн. Цаанаасаа ш/у-ны үндэстэй хийсэн тохиргоог нүдэн баримжаагаар дураараа өндөрлөх нь машины тэнцвэрт чанарыг олон дахин багасгадаг
15 | 0 Хариулах
Зочин [59.153.114.82] 2023/9/11
иншах аллах . муслимууд талийгаачидаа мөчлөж багасгаад гэр бүлийнхээ бунханд өдөрт нь байршуулдаг гэсэн үнэн болов уу. ер нь тэдний оршуулгийн зан үйл ямархуу юм байдаг болоо
1 | 9 Хариулах
Latin49 [103.212.118.123] 2023/9/11
yalaa gej musulman hun nas barahad taliigaachiin zahisan yosoor sain naiz tanil yumu turul humuus ehleed bieiig n ugaagaad sahal us humsiig n avdag daraa n 3 honog gashuudal zarlaj uilj duulna tegeed tsagaan daavuund oroogood tusgai beldsen nosilk deer ur huuhed ah dyy nar n achij yavdag ene yoslold zuvhun erchuud oroltsoh yostoi daraa n shariliin gazart ireed molla nom unshih buguud bugd zuun baruun tiish harj mendelj shashinii nom huraad daraa n taliigaachiig uhsan gazart hiigeed irsen humuus bugd 3 hurz shoroo asgana hun bur oroltsoh n taliigaachiin buyan irne gej uzdeg uchraas ali boloh olon hun tsuglaj shoroo asgaj udehiig hicheedeg.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.82] 2023/9/11
муслим есонд 3-5-7-40 хоног гашуудна гэдэг нь ямар учир байна. тэр үед нь яадаг юм бол. оршуулга нь хаа сайгүй байх уу. гэр бүлийн, удмын бунхан гэж байх уу. бунханд нь нэг л хүнийг оршоох уу. цайллага хийдэг үү
0 | 0 Хариулах
Latin49 [103.212.118.123] 2023/9/11
ger buliin bunhan geh n haashaa yum ger bul turul turugsud neg ovgiin zarim humuusiig neg dor orshooh gazar baidag er n bol 49 honog tasraltgui molla avchirch gertee nom unshuuldag suuliin uyed 3 honog yumu 7 honog unshaad l 49 honog deer n neg unshuuldag bolson gehdee mongoliin lam nar shig heden zuun myangan tugruguur unshihgui 1 udaa l 30k uguud tegeed l boldog buyanii tsaillagand irsen humuusiig hooson gargadaggui er n mongoliin yostoi ih oiroltsoo bas suulin uyed taliigaachidiin ger bul buyanii tsaillaga hiihdee zarim n het bayarhah geh met shashin nomiin esreg zuil hiigdeed zagnuulj baigaa haragddag zarim buyanii tsaillagand irsen humuus ch tavgiin idee chiher jimsiig het shunaj avah geh met bas l buruu zuil hiij baigaad zagnuulah tohioldol ch gardag tegj bolohgui yum l da.
2 | 0
й [66.181.160.78] 2023/9/12
Үхсэн хойноо тэрийг мэдэж яахнав. Хэдэн англи үг цээжилсэн нь дээр.
0 | 0
Зочин [202.9.47.34] 2023/9/11
Харанхуй шөнө болгоомжтой явмаар юм.
5 | 0 Хариулах
Udaan yvbal ulziite [202.126.89.99] 2023/9/11
Hurd uheh gejuaga guitseed bai
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.99] 2023/9/11
Hurd uh
6 | 0 Хариулах