Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Урангоо: Улаанбаатар хотод 1,000 унадаг дугуйг үйлчилгээнд гаргасан, тухайлсан зогсоолгүй хаана ч орхиж болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод Hi sainuu унадаг дугуй түрээсийн үйлчилгээ 2023 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс нэвтрээд буй. Энэ талаар мэдээлэл өглөө.

Hi sainuu компанийн хэвлэл, мэдээллийн ажилтан Л.Урангоо "Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөл үзүүлэх зорилгоор явуулж байна. Hi sainuu компани нь энэ оны долдугаар сард байгуулагдсан.

Одоогоор 1,000 ширхэг дугуйг үйлчилгээнд гаргасан, тухайлсан зогсоолгүй хаана ч орхиж болно. Hi sainuu аппликэйшныг андройд болон iPhone утсанд зориулан App Store-д байршуулсан. Уг аппликэйшн төлбөр төлөх, дугуйгаа ажиллуулах, байршил тогтоох систем буюу GPS цэстэй.

Ажиллуулах зааврын хувьд Hi sainuu аппликэйшны дугуй ажиллуулах товчлуурыг идэвхжүүлэхэд бүсчлэл гарч ирнэ. Явах газрын чиглэлээ оруулаад хүрсэн газартаа очоод дуусгах товчийг дарж, үйлчилгээгээ зогсооно.

Төлбөрийн хувьд эхний 30 секунд үнэгүй, нэг минутаас эхлэн 15 минутаар тооцогдон 1,000 төгрөг төлнө. 16 дахь минутаас дараагийн 1,000 төгрөгийн төлбөр тооцогдож эхэлнэ" хэмээн тайлбарлав.

Hi sainuu унадаг дугуй түрээсийн үйлчилгээ нь 15 минут 1,000 төгрөг, 30 минут 2,000, 45 минут 3,000 төгрөг, нэг цагийн төлбөр 4,000 төгрөг байна.