ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Батмягмар: Зүрхний титэм судасны архаг бөглөрөл гэнэтийн нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлдэг

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өглөө сэрсэнгүй, гудамжинд явж байгаад унаад нас барчихсан гэж бид ярьдаг. Энэ болгон нь амь насанд аюултай зүрхний хэм алдалт үүссэнтэй холбоотой. Бид тоодоггүй л болохоос биш бидний өдөр тутмын амьдралд байдаг жишээ" хэмээн эмч Х.Батмягмар ярилаа. 

Сүүлийн үед ямар нэгэн зовуурьгүй хүмүүс унтаад сэрэхгүй байх тохиолдол гарсаар байгаа. Тэгвэл зүрхний титэм судасны архаг бөглөрөл гэнэтийн нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлдэг байна. 

Зүрх гэнэт зогсох шалтгаан, титэм судасны архаг бөглөрлийн эмчилгээ оношилгоо, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Интермед эмнэлгийн зүрх судас, ангиографийн тасгийн эрхлэгч АУ-ны доктор, клиникийн профессор, Ази номхон далай эргийн бүсийн судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэгийн өргөмжит гишүүн (FAPSIC). Монголын зүрх судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батмягмартай цөөн хором ярилцлаа. 


-Зүрхний титэм судасны архаг бөглөрөл, тохиолдлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Хүн өвчнөөр болон зуурдаар гээд нас барах олон шалтгаан байдаг. Гэнэтийн нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлдэг. Зүрхийг тэжээлээр хангадаг судсыг титэм судас гэдэг. Энэ судасны бөглөрөл болон нарийслын улмаас гэнэтийн нас баралт үүсдэг.

Зүрхний титэм судасны архаг бөглөрөл гэдэг нь титэм судасны доторх хөндий бөглөрч 3 сар болон түүнээс дээш хугацаанд цусан хангамжгүй болохыг хэлдэг.

Манай улсын хувьд титэм судасны нарийслын эзлэх хувь нь өндөр байдаг. Тухайлбал жилдээ 5,000 орчим титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийгддэг бол үүний 15-20 хувь буюу 750-1,000 орчим нь титмийн архаг бөглөрөл гэж оношлогддог. Энэ тоо бол бага тоо биш. Титмийн архаг бөглөрлийг судсан дотуурх мэс заслын аргаар эмчлэхийг дэлхийн өндөр хөгжилтэй улс орны зүрх судасны нийгэмлэгүүд зөвлөж байна. 

Монгол Улсын хувьд титэм судасны архаг бөглөрөл гэж оношлогдсон хүмүүсээ эмчлэхгүй орхиод байна. Зөвхөн эмийн эмчилгээ хийлгэх талаар л зөвлөж байгаа. Нас баралтыг бууруулах тал дээр өөрсдийн эрдэм мэдлэг, оюун санаагаа чиглүүлэх цаг болсон. Зүрхний архаг бөглөрлийг онгойлгох нь тулгамдсан асуудал болж байна.

"Хаяа нэг амьсгааддаг гээд тоохгүй байж болохгүй"

зураг
 
Интермед эмнэлэг

-Эмнэл зүйн ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Ердийн болон ачааллын үед амьсгаадах шинж тэмдгээр илэрдэг. Тухайн үед зүрхний титэм судас бөглөрч нарийссанаас болоод судсан дундуур чөлөөтэй урсахгүйгээс болоод зүрхэнд хүчил төрөгчийн хэмжээ дутагдахаар хүн амьсгааддаг. Амьсгаадахаас гадна цээжээр өвдөх, хоолой бачуурах, зүүн гар, дал мөр, эрүү, шүд, эгэм рүү дамжиж өвддөг. 

Таван хүн тутмын нэгд нь зүрхний титэм судасны бөглөрөл шинж тэмдэггүй илэрч байна. Хаяа нэг амьсгааддаг гээд тоохгүй байж болохгүй. Энэ маягаар явсаар титэм судасны архаг бөглөрөл үүсэж болзошгүй. Эмнэлзүйн шинжээ сайн таних ёстой. Амьдралын явцад гэнэт зовуурь гарч ирдэг. Тоохгүй яваад байж болохгүй гэдгийг хэлмээр байна. 

-Ямар оношилгооны аргаар титэм судасны архаг бөглөрлийг илрүүлдэг тухайд хуваалцахгүй юу?

-Энгийн болон нарийн гэсэн хоёр аргаар оношилдог. Энгийн арга нь зүрхний эхо, 24 цагийн бичлэг, ачаалалтай зүрхний бичлэг, компьютер томограф юм. Оношийг хамгийн сайн гаргадаг арга нь зүрхний титэм судасны оношилгоо юм. Энэхүү аргаар тухайн бөглөрөл хэр удсан, шохойжсон эсэх, уртын хэмжээ, байрлал зэрэг нарийн мэдээллийг тодорхой болгодог. 

Зав сайн оношилж чадваас эмчилгээг тактикаар зохион байгуулж төлөвлөхөд хялбар байдаг. 

-Эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

-Өргөн цар хүрээтэй ойлголт. Эмчилгээний хувьд уламжлалт эмийн эмчилгээ, бөглөрсөн судсыг давуулж судас залгах мэс засал эмчилгээ, судсан дотуурх мэс заслын аргаар титэм судасны архаг бөглөрлийг нөхөн сэргээх гэсэн үндсэн гурван аргын эмчилгээ байдаг. Мэс асал эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг шалгаж үздэг. Өөрөөр хэлбэл бөглөрсөн судасны бүсээр тэжээгдэж байгаа зүрхний эсүүдийн үйл ажиллагаа унтаа байдалд шилждэг. Энэхүү унтаа байдалтай байгаа зүрхний булчингийн эсүүдийг эмийн нөлөөгөөр идэвхжүүлэхэд сэргэлт сайн байвал мэс засал эмчилгээг хийхийг зөвлөдөг. Энгийн үгээр бол зүрхний булчинд амьд хэрнээ унтаа байдалд шилжсэн зүрхний эсүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд мэс засал эмчилгээ хийхийг зөвлөөд байна гэсэн үг л дээ.

Зүрхний булчингийн тэжээлгүй болчихсон байгаа бүсэд амьд эс байна уу үгүй юу гэдгийг үздэг. Амьд эс байвал хагалгаа хийдэг. Байхгүй бол хагалгааг хийдэггүй. Манай эмнэлэгт зүрхний ачаалалтай хэт авиан шинжилгээг хийдэг. Энэ төрлийн хагалгаа нь гадаадад 200-300 сая төгрөг буюу өндөр өртгөөр хийгддэг. Харин манай эмнэлэгт зүрхний титэм судасны архаг бөглөрлийн хагалгааг 20-30 сая төгрөгөөр хийж байна. 

Өөрөөр хэлбэл Монголчуудад гадаадад эмчлэх эмчилгээний зардлын 10 хувиар монголдоо эмчлүүлэх боломжийг бид олгож байгаа юм. Гаднын эмчээс дутахааргүй мэдлэг чадвартай, дэвшилтэт тоног төхөөрөмжтэй хамт олон ажиллаж байна. Титэм судасны бөглөрлийн тухайд эмийн эмчилгээ гэхээс илүүтэй шаардлагатай бол хагалгаа хийлгэх шаардлагатай. 

Титэм судасны архаг бөглөрлийн эмчилгээний хувьд төвөгтэй байгаа. Тоног төхөөрөмж, эмчийн туршлага, чадвараас хамаарч олон газарт эмчилж чадахгүй байна. Судсан доторх мэс заслын эмчилгээний аргаар бөглөрсөн судсыг судсан дотроос нь сэтгүүрдэж онгойлгоод, хиймэл судас тавьж өгдөг арга юм. Титэм судасны архаг бөглөрөлтэй гэж оношлогдсон хүмүүсийг зөвхөн оношлоод орхимооргүй байна. Заавал эмчилгээ хийлгэх ёстой. 

Зөвхөн эмийн эмчилгээ хийгээд орхичихоор, зүрхний гэнэтийн амь насанд аюултай хэм алдалт үүсэж, зүрх зогсох үндсэн шалтгаан бий болдог. Өглөө сэрсэнгүй, гудамжинд явж байгаад унаад тэр чигээрээ нас барчихсан гэж бид ярьдаг. Энэ болгон нь амь насанд аюултай зүрхний хэм алдалт үүссэнтэй холбоотой. Бид тоодоггүй л болохоос биш энэ бол бидний өдөр тутмын амьдралд байдаг жишээ. 

Гэхдээ бид одоо эрүүл мэндийн мэдлэгээ илүү сайжруулж, мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй. 

"Интермед эмнэлэг нь олон улсынхтай дүйхүйц өндөр амжилттай хагалгаа хийж байна"

зураг
 
Интермед эмнэлэг

-Интермед эмнэлэг титмийн архаг бөглөрлийн оношилгоо, эмчилгээ хийдэг үү?

-Манай эмнэлэгт хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслүүд олон төрөл байдаг. Бүхий л тоног төхөөрөмжөө хангалттай байлгаж байж хагалгааг хийдэг. Интермед эмнэлгийн нийт хагалгааны 30 орчим хувь нь хүнд хүмүүс байдаг. 

Жилдээ 50-60 тохиолдолд зүрхний титэм судасны архаг бөглөрлийн судсан доторх мэс засал эмчилгээг амжилттай хийдэг. Энэхүү хагалааны амжилтын хувь нь олон улсад 80-90 хувь байдаг. Манай эмнэлгийн хувьд энэ үзүүлэлт нь 70-80 хувьтай байна. Тэгэхээр олон улсынхтай дүйхүйц амжилтын өндөр хувьтай гэсэн үг. 

Титэм судасны архаг бөглөрлийн оношилгоо эмчилгээний цогц тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Зүрхний титэм судасны тодосгогчтой компьютерт томографи, зүрхний булчингийн эсийн унтаарсан байдлыг үнэлдэг арга буюу эмийн сэдээлттэй зүрхний хэт авиан шинжилгээ, титэм судасны хоёрлосон оношилгоо, судсан дотуурх мэс засал эмчилгээг олон улсын эмнэл зүйн удирдамжийн дагуу, архаг бөглөрлийн судсан дотуурх мэс засал эмчилгээний зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хийгдэж байна.

Титмийн архаг бөглөрөл нь аминд халтай зүрхний хэм алдагдал үүсгэж, зүрх гэнэт зогсох үндсэн хүндрэл болдог тул олон улсад энэ тал дээр ихэд анхаарч байгаа төдийгүй судсан дотуурх мэс заслын үндсэн хэрэгсэл тоног төхөөрөмж шинэчлэгдэж  сайжирсаар байна. 

зураг
 
Интермед эмнэлэг

-Титэм судасны архаг бөглөрлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

-Үндсэн урьдчилан сэргийлэлт нь титэм судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлттэй ижилхэн. Титэм судасны эмгэг нь насжилттай холбоотой илүүтэй үүсдэг. Гэхдээ залуу хүнд тохиолдохгүй гэж ойлгож болохгүй. Харин ч залуу наснаас эрэгтэй 40 наснаас, эмэгтэй 50 наснаас титэм судасны эмгэгийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Хүндрэл илэрсэн хойно нь оношлох биш, эрт илрүүлж эмчилж байх нь чухал.

Зохистой хөдөлгөөн хийх, хорт зуршлаас салах, өөх тостой, шарсан хуурсан хоолноос аль болох татгалзахыг зөвлөдөг. Түүнчлэн эмийн заавар зөвлөгөөг сайн дагах хэрэгтэй. Өвдсөн болон өвдөөгүй хүнийг өвдөхөөс сэргийлэх нь тусдаа ойлголт. Өвдөөд эмчлүүлсэн хүнийг дахиж өвдүүлэхгүй байх тал дээр мөн анхаарч ажиллаж байна. Тухайн хүний бие махбодод тохирсон эмчилгээний тактик хэрэглэнэ гэсэн үг.

Мөн хүндрэлээс сэргийлэх тухай асуудал яригдана. Өвдсөн хүнийг зүрх зогсох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ёстой. 

зураг
 
Интермед эмнэлэг

-Ямар хүчин зүйлээс шалтгаалж титэм судасны архаг бөглөрөл тохиолдож байна вэ? 

-Судас нь гурван давхар хөндийт эрхтэн. Дотор давхарга нь гөлгөр, цайвар шар өнгөтэй. Үүний дотор хөндийгөөр нь цус урсаж байдаг. Цусны найрлага буюу шингэн хэсэгт бидний нүдэнд харагдахгүй өөхөн товруу үүсдэг. Улмаар судасны нарийсал үүсдэг. Энэ нь аажимдаа бөглөрөөд удаад ирэхээрээ шохойждог. Улмаар цусан хангамжийг бүрэн бөглөдөг. 

Дэлхий нийт титэм судасны архаг бөглөрлийг эмчлэх зөвлөмж гаргаж байгаа. Энэхүү зөвлөмжийг дагавал насжилтыг нэмэгдүүлэх боломж бий. Монголчуудын дундаж насжилт гаднынхантай харьцуулахад бага. Тиймээс аль болох Монголчуудын насжилтыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр тал талаас нь ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
76
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.9.46.163] 2023/9/5
Улсын 3 р эмнэлэгийнхэн маш сайн үнэгүй хэдэн зуун хүнийг авардаг Тэднийгээ дэмжээсэй ЭМСайдаа
10 | 0 Хариулах
Ю.Доржсүрэн [103.57.92.125] 2023/9/5
Зөвлөгөөг маш сайн ойлголоо.Би судасны до орх мэс засалд орсон хүн.2023 оны 1 сарын эхээр.одоо гайгүй. LIFITOR болон плапазс эмээ 6 сар уулаа цаашид уугаад байх уу зөвлөгөө өгөөч утас 95960521 шүү баярлалаа Та нарт амжилт ерөөе
1 | 0 Хариулах
Зочин [124.158.65.79] 2023/9/5
шалтгааныг нь хэлээч.. МОНГОЛЧУУД ТРАНС ТОС БУЮУ МАРГАРИНТАЙ НАРИЙН БООВ ГЭХ ХОР УРГАМЛЫН ТОС ИХЭЭР ХЭРГЛЭЖ АРХИ ТАМХИ ПИВО ИХЭЭР ГУДАРЧ БАЙГААГИЙН ГОЛ ШАЛТГААН ЭНЭ СУДАСНЫ БӨГЛӨРӨЛ ШҮҮ ДЭЭ. ХӨДӨЛГӨӨН ХИЙГЭЭД Ч ЭНЭ ТРАНС ТОСТОЙ БООВ ШООВ ГУРИЛАН ХОР ИДЭЭД ҮХСЭЭР Л БАЙХ БОЛНО.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.99] 2023/9/5
Vaccine англиар нь одоохондоо бичиж болж байна шүү
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.99] 2023/9/5
Vaccine гээд хэлчих мэдлэг алга
1 | 4 Хариулах
Зочин [66.181.161.42] 2023/9/5
Монголчууд ядуу, дээр нь боловсрол нимгэн, хаа хамаагүй таарсан зүйлээ идэж ууна, өөх тос архи дарс их хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн хийдэггүй энэ бүхэн асар их нөлөөтэй бгаа байхдаа. Монголчуудын амь насыг аврах ядаж хагалгаанд орох боломж олгох ганц зүйл бол Эрүүл мэндийн даатгал насаараа даатгал төлөөд 20-30 сая хагалгаа хийлгэж чадахгүй бна гэдэг гутамшиг. Эрүүл мэндийн даатгал гэж хөгийн бага мөнгө авдагаа болих хэрэгтэй улсын эмнэлгүүдээ сайжруулж хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй. Соц үед барьсан ганцхан гэмтлийн эмнэлэгтэй бгааг та нар анзаарч л бгаа байх. Ганц эх нялхасын эмнэлэг Нисэхэд барих гэж хичнээн жил болов, түлэнхийн эмнэлэг баригдах гэж хичнээн жил болов. Эмч сувилагчийн цалин хөлс хэд бна өвчтэй зовлонтой хүмүүс хэд бна. МАНгар төр ард иргэддээ ингэж санаа тавьж бна. Харин Яамны барилга, цагдаагийн барилга, намын байр ганцхан жилийн дотор баригдаад ашиглалтад орж бгааг бас харьцуулан болгооно биз. Татвар төлөгчдийн мөнгийг татвар төлөгчдийн амь насыг хамгаалахад биш
16 | 0 Хариулах
Зочин [124.158.65.79] 2023/9/5
АН -УУС НАМЫХАН 2012-2016 ОНД ОЛОН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ ЦАРЦААЖ ИХ СААД БОЛСОН ДОО.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.105.9] 2023/9/7
МАН-гар МАН-гасууд 2016-оноос хойш юу ч хийсэнгүй, КОВИД-оор цуслаж олон хүний амийг авсан даа.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.15] 2023/9/5
тийм яг үнэн бичжээ ИНГЭЖ БИЧЭЭД Л БАЙДАГ ҮНЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙДАГ ДААНЧ МАНгарууд тоож ч харахгүйн харамсалтай
3 | 0 Хариулах
Bujin [94.239.109.128] 2023/9/5
Manai ah ene hagalgaand intermed d orson , 10 sayar, dahiad bugluruud dahiad 10 say ogson, haaya amisgaadaad bn l geh yum bn , tamia buren haysan sh dee , ug ni zaluu hun sh 50 l garch bga, turanhai taldaa hun sh dee, burhan orshoog,
3 | 0 Хариулах
Miigaa [66.181.188.246] 2023/9/4
Anagaahiin bagsh gej yamarch klinikiin medleggui maluudtai bitgii zuirleed baigaara. Jinhen klinikiin emch shuu ene miigaa.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.9] 2023/9/4
Эрхэм эмчдээ хандаж их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу байхыг хүсэж цаашдыг эрүүл энхийн манаандаа өргөсөн тангарагтаа үнэн ч явахыг хүсье дээ.
3 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [79.116.167.92] 2023/9/4
Бүүр банкцин гэж бичиж болохгүй болгочич 🙄😤
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.99] 2023/9/5
Кк тэгжээ хөөрхий
0 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [79.116.167.92] 2023/9/4
Бакцинаас болж дэлхийн бүх улсад гэнэтийн үхлүүд хорт хавдрууд аймшигтай ихэссэн байгаа 😢 Монголын засгийн газар хорлож алсан, эрүүл мэндээр хохирсон иргэдийн тоог гаргахгүй ээ.ёс зүйгүй хар зүрхтэй харалсан дотортой хүмүүс шүү дээ.иймээс иргэд өөрсдөө л эсэргүүцэж тайлбар,нөхөн төлбөр шаардах хэрэгтэй 🆘 бусад улсад хийгдэж байгаа
1 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [79.116.167.92] 2023/9/4
ДЭМБ чинь бейл гейтс шулмын мэдэлд орсон байгаа учраас ерөөсөө итгэж болохгүй ээ
1 | 1 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [79.116.167.92] 2023/9/4
Миокардит нь зүрхний булчингийн үрэвслийг үүсгэж, зүрхний цусыг шахах чадварыг бууруулж, зүрхний хэмнэл огцом эсвэл хэвийн бус байдлыг үүсгэдэг өвчин . Энэ өвчин нь зүрхийг сулруулж, биеийн бусад хэсэг хангалттай цус авдаггүй. Дараа нь зүрхэнд цусны бүлэгнэл үүсч, улмаар цус харвалт эсвэл зүрхний шигдээс үүсдэг. Эндээс хүндрэлүүд нь зүрхний гэнэтийн үхэлд хүргэдэг юм. Миокардит нь хөнгөн хэлбэрийн хувилбар байдаггүй бөгөөд зүрхний булчинг нөхөн сэргээх чадваргүй байдаг тул энэ нь маш ноцтойИнгэж цус өтгөрч, зүрх нь хаагдаж өчнөөн залуу тамирчид нас барж байна.жинхэнэ вакцины үр дүн ирэх жилүүдэд гарна улам их хүн нас барна.жоохон зүйлд л унана.дархлаагүы болцон учраас ямар ч өвчинд амархан явна гэсэн үг
1 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [79.116.167.92] 2023/9/4
Бакцинаас болж хүүхдүүд аутизмтай болж байгаа.энэ хороос бүрэн татгалзах хэрэгтэй байна шүү
1 | 1 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [79.116.167.92] 2023/9/4
Англид 2023 оны COVID-19 "Вакцинжуулалтын статусаар нас барсан хүмүүсийн тоо"-ыг гаргажээ. Нас барсан 8330 хүн вакцинд хамрагдсан- 95% Нас барсан 436 хүн вакцинд хамрагдаагүй 5%👈 Эндээс харахад в.акцин бол хүн төрөлхтнийг цөөрүүлж хорогдуулах зорилготой хийгдсэн террорист алан хядах ажиллагаа байжээ.Монголын засгийн газар, эрүүл мэндийн яам ард түмнээ харийн шулмуудтай хамтарч хядалцсан болж байгаа юм.
1 | 1 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [54.36.174.181] 2023/9/4
Канадад л гэхэд эмч нар нь 4 тун хийлгэх ёстой гэсний хариу нь өнөөдөр өчнөөн эмч нар зүрхээр явчихлаа шүү дээ.манай мулгуу эмч нар бакцин таривал үхэхгүй гэж мунхруулаад байсан бодит байдал дээр эсрэгээрээ байгаа.хариуцлаггүй мулгуунууд аа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.9] 2023/9/4
Энэ эмч чинь багаасаа л зүрхний титэм судасыг ээжийгээ дагаад багаасаа судалсаныг мэднээ. Гэхдээ сүүлийн үед биеээ тоосон маш их зантай юм болсон байна. Монголын ард түмэндээ их зангаа гаргахгүй мэдэж сурсан мэдлэгийнхээ өгөөжийг хүртээгээд ажлаасаа гэж л хүсье. Өвдөөд зовж яваа хүмүүсд эелдэг зөөлөн харьцаасай л гэж хүсье дээ.
12 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Битгий оч.Мөнгө төлөөд үзүүлэх эмч байна.
3 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [54.36.174.181] 2023/9/4
Ковидын бакцинаар ард түмнээ харийн шулмуудтай хамтарч хядалцсан засгийн газрын хэдэн хулгай нарыг цаазлах ёстой юм 😡
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Өөр бусад эмч нарын яриаг олж уншвал архи тамхийг хүртэл онцгүй гэсэн байдаг. Хэрэглэдэг бол аажмаар гарах. Архинаас гарах хүмүүс нь усаар орлуулж аажмаар гардаг, Тамхинааас гарах хүн нь өдөрт татах ширхгээ бууруулж биеэ дасгах замаар аажмаар цэвэрлэдэг гэсэн.
1 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [54.36.174.181] 2023/9/4
Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд зүрх нь гэнэт зогссон, үүнтэй холбоотой нас барсан тамирчдын тоо аймшигтай хэмжээнд хүрчээ. 2021 оны эхээр залуу тамирчид зүрхтэй холбоотой асуудлаар гэнэт унаж эхэлцгээсэн. Түүнээс хойш нийт 1884 залуу тамирчид зүрхний шигдээс болон янз бүрийн эрүүл мэндийн асуудалтай болж тэдгээрийн 1310 нь нас барсан байгаа юм 😢 Good Sciencing нь 2021, 2022 болон 2023 оны эхний хагаст эрүүл мэндийн томоохон асуудалд нэрвэгдсэн залуу тамирчдын жагсаалтыг бүртгэдэг .Good Sciencing-ийн мэдээлснээр жагсаалтад орсон бүх тамирчидын нэг нийтлэг зүйл нь:Тэд нэг буюу хэд хэдэн тун Ковидын в.акцин тариулсны дараа эрүүл мэндийн гэнэтийн ноцтой асуудалд орсон. Өөр нэмэлт мэдээлэл хүлээж байгаа өөр 55 тохиолдол бий, шинжлэх шатандаа явж байгаа гэсэн үг.Шинэ Зеландын дөрвөн регби тоглогч зэрэг сүүлийн үеийн тохиолдлуудыг бүртгэж, судалж амжаагүй л байна.Тоглолтын үеэр унагаасан тамирчид шүү дээ 😢 2022 оны 1-р сараас эхлэн Марк Криспин Миллер дэлхий даяар "гэнэтийн нас ба
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.135] 2023/9/4
Зүрхний хэм алдагдлыг үзүүлэхээр 3-р эмнэлгийн эмч нар нэг их тоодоггүй л юм байна лээ.
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Тэр нь харамсалтай. Тоодоггүй. Гадны эмч нар тэгдэггүй. Манайх яагаад тийм системтэй байдгийг мэдэхгүй. Эмч нар зөвхөн тухайн үедээ л үзээд цаашид яахыг огт тоодоггүй. Уг нь эмчилгээ нь хугацаатай дэс дараалалтай хяналттай байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.50] 2023/9/4
Тоодоггүйгийн нэг шхлтгаан нь энэ байдал нь яваандаа юунд хүргэж болохыг мэдэхгүйтэй, өөрөөр хэлбэл өвчнийхөө талаар шинжлэх ухааны системтэй мэдлэг үгүй байгаагийнх байж болох юм. Ер нь хуучин цагт манайхан урьлчилан сэргийлэхэд анхаардаггүй, хүн нилээн муудаад ирэхэд л хагалгаа хийж, амийг нь эсвэл аварна эсвэл хүн үхнэ гэсэн философитой байсан байх шүү. Одоо бол хүнийг аль болох удаан амьдруулахын төлөө урьдчилан сэргийлэхэд их анхаардаг болж байна.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.188.120] 2023/9/4
ҮНЭХЭЭР МАШ САЙН ЭМНЭЛЭГ. МӨН ЭРДЭНЭСҮРЭН ЭМЧИД ТАЛАРХАЖ ЯВДАГ ШҮҮ
7 | 1 Хариулах
Зочин [174.216.242.201] 2023/9/4
Сүү гэж коммент бичсэн хүн их зөв ярьж бн. Засаг төр малчдын бизнес хөөсөн хортой сүү сүүн бүт зардаг хийдэг асуудалд маш нарийн хандаж арга хэмжээ авмаар бн. Сүү сүүн бүт идэхээ больсон. Эрүүл мэндэд таарахгүй бгаа
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Хольцтой байдаг.
3 | 0 Хариулах
Н [66.181.188.169] 2023/9/5
Харин сүү чинь судас бөглөдөг гээд япон ном гарсан бна лээ! Тугал уухад зориулсан эд гэсэн шүү!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.133] 2023/9/4
СҮҮЛИЙН ҮЕИЙН ҮЙЛВЭРИЙН СҮҮНҮҮД ГАШИЛДАГГҮЙ УДСАН ҮЕДЭЭ ӨТГӨРЧ ТАРАГ ШИГ БОЛДОГ БОЛСОН ЮУ ХОЛИОД БАЙГААГ МЭДЭХГҮЙ ЮМ. ТЭР СҮҮ БИЕД ОРВОЛ ЦУСЫГ ЯГ ТАРАГ ШИГ Л БОЛГОЖ ТААРАА .ТЭГЭЭД ХООЛНЫ ӨӨХ ТОСТОЙ ХОЛИЛДООД ТОМ ТОМ БҮЛЭНГҮҮД ҮҮСЭХ НЬ ТОДОРХОЙ .
3 | 2 Хариулах
үнэн [66.181.183.145] 2023/9/4
удаан хадгалагч болон цагаан өнгө оруулагч бодис хийдэг
2 | 0 Хариулах
Neg [103.212.119.200] 2023/9/4
Яаж мөнгө босгох вэ .Гэсэн л яриа болсон байна.Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэггүй.Мөнгөний газар
2 | 3 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Даатгалаараа хүн хувийн эмнэлэгт үзүүлмээр байна гэхээр зөвшөөрдөггүй ЭМЯ.ны буруу. Ямар ч эмчийн сонголтгүй. Нэг эмчээ хэдэн ч удаа харж байна. Өөр эмчид үзүүлэх хүсэл хүнд төрдөг байх.
3 | 0 Хариулах
Hi [103.57.92.118] 2023/9/4
Sainuu Miigaa
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.226, 147.161.194.80] 2023/9/4
Монгол хүмүүс архи их уудгаа, өөх тостой хоол идэхээ л больчих хэрэгтэй. Хөгшин залуугүй архи их ууж байгаа нь муу шүү!!!!!!
9 | 1 Хариулах
Зочин [202.55.188.86] 2023/9/4
Харинч архи огт уудаггүй хүмүүс явчаад байгаа
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.78] 2023/9/4
Яаж урьдчилан сэргийлэх вэ гэж хэлдэггүй, зөвхөн мөнгөтэй холбоотой мэс ажилбар яриад, энэ эмнэлэг хэзээ ч даатгалаар үйлчилдэггүй, үзлэгийн төлбөрөө төлөөд зүрхний эмчид үзүүлээд 4 ш диклоденк бичүүлж дотор аптекаас авч байсан, ер тус болоогүй.
10 | 1 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
1. Мэс ажилбар нь хүндэрсэн хүмүүст авах арга хэмжээ 2. Эмч танд эм бичиж өгвөл юм хүндрээгүй нааштай байгаад баярлаад хэрэв энд үүнээс өөр сайн арга олдоогүй бол улсын эмнэлэгтээ үзүүлж болно. Гэвч яг сайн онош олох эмчтэй таарах их хэцүү байдаг. Шинж тэмдэг илэрвэл үзүүлээд л яваад байхаас өөр арга байхгүй. 3. Энэ эмчийн хэлснээр хүний судас нь шинэ труба шиг хоосон байх ёстой. Хүмүүст ойлгомжтой байлгахын тулд бүдүүлгээр гал тогооны гоожуурт юм хийгээд байвал бөглөрөн ус цаашаа дамжиж урсдаггүй түүнтэй адил зүрхний судас буруу хооллоод байвал өөх тос цуглан бөглөөс үүсгээд цус урсах зай бага болж асуудал дагуулна. Сэргийлэх: амьтны гаралтай өөх тос идэхгүй байх: малын өөхөө шууд шулаад хаяж байх, хонины мах өөх их тул бас шулахад хэцүү тул хэрэглэхгүй байх, царцсан амсло, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, өндөгний шарыг өдөрт 1-нээс илүүг идэхгүй байх. 2 өндөг идэхэд нэгнийх нь шарыг хаяад цагааныг нь идвэл болно. Малын тосонд шарсан боорцог, пецень. ваффэл татгалзах байнга идэхгүй байх.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Өрөм, цөцгий эмчилгээ хийлгэж дараагийн шинжилгээгээ сайн гаргах гэж байгаа бол идэхгүй байх. ЮМ жигдэрсэн хойно багаар хааяа нэг хэрэглэж болно. Сайн өөх тос хүний биед зайлшгүй хэрэгтэй тул оронд нь ургамлын тос хэрэглэх, бүх төрлийн самар хэмжээг нь тааруулж тоолж хэрэглэх, Авакадо гэж бас сайн өөх тосны төрөлд хамрагддаг жимс байдаг. Мууг нь сайнаар солих хэрэгтэй. долоо хоногт 5 өдөр 30 минут алхах. Зүрхний өвчтэй хүмүүс хэрэглэх өөр нэг зүйл бол зүрхний булчинг агшиж тэлэхэд оролцдог тэжээлийн эрдэс бодис Кали, Магни байдаг. Үүнийг эмч нар Панангин гэдэг нэрээр бичиж өгдөг. Үүнийг олон янзын хоол иддэггүй төрлийн хүн бол зайлшгүй өдөрт нэгийг ууж байх хэрэгтэй. Энэ бол эм биш минерал. Ялангуяа хортой эм уухдаа эмч бичиж өгсөн ч өөрсдөө сөрөг тал гаж нөлөөг нь унших хэрэгтэй. Антибиотик гэх мэт. Зүрхний судсанд гаж нөлөө өгөх заалт байвал хэрэглэхээс татгалзах. өөр эм асуух.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Мөн даралтаа хянах ёстой байдаг !
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.249] 2023/9/4
Титэм судас бөглөрөөд шохойжилт үүсэн хүн бнаа хагалгаа хийх болвуу
2 | 0 Хариулах
Зочин [115.95.144.29] 2023/9/5
ochood ene emch deer uzuuleed hagalgaa heregtei uguig asuugaach.......
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.29] 2023/9/4
Гүрээний судсанд мэс засал хийгээд харвалт бөглөрөлтөөс сэргийлдэг арга аль хэдэн арван жилийн өмнө хөгжингүй орнуудад нэвтэрсэн байхад манайд хэрэгжүүлж хүмүүсийг цус харвалтаас урьдчилан сэргийлж чадахгүй байгаа нь харамсалтай
3 | 2 Хариулах
Зочин [202.131.225.53] 2023/9/4
эрүүл хүн залуугаасаа хэрхэн урьдчилан сэргийлэх вэ өдөр тутамдаа юу г анхаарах вэ гэдэг талаас нь дэлгэрэнгүй зөвлөгөө өгвөл энэ ярианы ач холбогдол орших юм л даа уг нь
17 | 1 Хариулах
Зочин [202.126.89.176] 2023/9/4
Яг тийм. Дээр нь анхны тусламж яаж үзүүлэх вэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Түргэн дуудаад ч ирэх биш .
9 | 2 Хариулах
Зочин [203.215.30.247] 2023/9/4
Урьдчилан сэргийлэх талаар ярьсан л байна шд
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/4
Муу буюу амьтны гаралтай өөх тос иддэг бол сайн өөх тосоор солих. Алхах, даралтаа хянах. Хааяа эмчид үзүүлэхэд бүх юм хэвийн гарч байвал энэ арга хэмжээ чинь болж байна гэж үзэх. Өөр нэг эмчийн яриан дээр тархи, зүрхний судаснууд бусад судаснаас нарийн гэсэн. Тэгэхээр өөхөөр бөглөвөл цус гүйхгүй хагарч задарна. Биеийн өөр газар судсанд өөхөн бөглөөс үүсч болох ч түгээмэл нь ийм.
2 | 0 Хариулах