Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хот аль ч утгаараа дүүжин тээвэртэй болох нь зөв гэсэн бодолтой байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар өнөөдөр танилцуулав.

Энэ үеэр түүнээс дүүжин тээврийн асуудал хэрхэж буйг сэтгүүлчид тодруулсан юм.

Сайд Ж.Сүхбаатар "Дүүжин тээвэр дээр 60 сая еврогийн хоёр шугамын асуудал яригддаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа эхлүүлсэн, зургаан сая евро нь зарцуулагдсан байдаг. 

Хүмүүс дүүжин тээвэр бол зөвхөн аялал жуулчлалын зориулалттай, өвлийн цагт яах вэ, нийтийн тээвэр биш учир эдийн засгийн хувьд үр ашиггүй зэргээр шүүмжилдэг. 

Би Францын талтай уулзсан. Ингэхэд цагт 1,200-1,500 хүн үүгээр явах боломжтой гэж байгаа. Манайхаас холбогдох хүмүүс нь ч очиж үзсэн юм билээ. Энэ бол зөвхөн аялал жуулчлалын зориулалттай биш, суудал нь халдаг, Францад өвлийн нөхцөлд явуулж үзсэн, франц технологи, мөн нэгэнт тохирсон зүйлээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэцгээсэн. Ерөнхий сайд ч гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг бай гэж байгаа.

Бид чиглэлээ тохирох гэж хугацаа алдсан. Ингээд Яармаг дахь хотын захиргаанаас Хархорин зах руу явах нь боломжтой гэж үзээд байна.

Улаанбаатар хот аль ч утгаараа дүүжин тээвэртэй болох нь зөв гэсэн бодолтой байна" хэмээв. 

Одоогоор дүүжин тээвэр байгуулахтай холбоотой зээлийн хэлэлцээрийг сунгах асуудал үүсэж байгаа аж.

Дүүжин тээврийн төслийг анх 2020 онд тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан нийтэд танилцуулж байв.