Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрлэх ёслолын ордонд аравдугаар сар хүртэл 780 хос хуримын захиалга өгчээ

А.Саранчимэг, iKon.mn
2023 оны 8 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурим найрын улирал эхлээд буй эдгээр өдрүүдэд Гэрлэх ёслолын ордны ачаалал ямар байгаа талаар тодрууллаа. 

Энэ он гарснаас хойш наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 365 хос хуримаа хийжээ.

Харин хурим найрын идэвхтэй сарууд болох 8,9,10-р сард нийт 780 хос хуримаа хийхээр Гэрлэх ёслолын ордонд захиалгаа өгөөд байгаа юм байна. Энэ нь өдөрт дунджаар 5-10 хос хуримаа хийж байна гэсэн үг юм. 

Хуримын ордонд гэрлэх ёслолоо хийх үнэ дунджаар 1,800,000 төгрөг байна.