Сургууль, цэцэрлэгийн бэлтгэлтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үед хийх зохицуулалтын талаар мэдээлж байна.
Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсныг мэдээлсэн.
Тодруулбал:
Дугаарын хязгаарлалтын бүс нь:
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод орон нутгаас 177,540 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Сүүлийн өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг ажиглахад зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн.
Яг одоо 685,092 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд давхардсан тоогоор нийт 395,000-485,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа юм. Улмаар хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл саатал үүсэх нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс энэ хичээлийн шинэ жилтэй холбогдуулж дугаарын хязгаарлалтын арга хэмжээг авч байна.
Ноднин жил авто машиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авч байсан. Тухайн үед замын хөдөлгөөн 7-9 километр цагийн хурдтай байсан бол тэгш, сондгой хөдөлгөөнд зорчуулах арга хэмжээ авснаар 15-20 километр цагийн хурдтай зорчиж байсан.
Ингэснээр 38 орчим хувиар замын хөдөлгөөний түгжрэл, саатал буурсан үзүүлэлттэй гарсан учраас энэ арга хэмжээг дахин авч байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!