“Монгол-Хятадын экспо 2023” 9-р сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болох юм. Дөрөв дэх удаагаа болж буй тус экспод бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалж оролцох Монголын аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид Hipay аппликейшнаар дамжуулан Wechatpay-н хэрэглэгч БНХАУ-ын иргэдээс төлбөрөө шуурхай хүлээн авах боломжтой боллоо.
Тодруулбал МҮХАҮТ, оролцогч байгууллагууд хамтран зохион байгуулсан экспогийн өмнөх уулзалтын үеэр ийнхүү “Хай пэймэнт Солюшнс” ХХК үйл ажиллагаагаа танилцуулж, 100 орчим иргэн, байгууллагатай гэрээ байгуулсан юм. Hipay-н мерчант болсон эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд экспод оролцох үеэрээ төлбөрөө богино хугацаанд Монгол дахь дурын арилжааны банкны дансандаа төгрөгөөр хүлээн авах юм. Харин монголчуудаас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй хятад иргэд төлбөрөө тухайн өдрийн Wechatpay дэх ханшаар тооцоолон шилжүүлнэ. Энэ нь хоёр улсын иргэдийн худалдааг хөнгөвчилсөн, цаг үеэ мэдэрсэн үйлчилгээ болж буйг экспог зорих оролцогчид хэлж байсан юм.
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2021 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Wechatpay-н албан ёсны хамтрагч байгууллага болж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн тус үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс хойш CU, GS25, M mart сүлжээ дэлгүүрүүд, зочид буудлууд, сүлжээ ресторан зэрэг томоохон байгууллагуудад амжилттай нэвтрүүлж өдгөө Монгол Улсын 700 гаруй байршилд Wechatpay-н хэрэглэгчээс төлбөр хүлээн авах нөхцөлийг бүрдүүлээд байна. Мөн БНХАУ-ын иргэд, жуулчид олноор зорчдог боомтууд болох Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомт, Дорнод аймгийн Чойбалсан хот болон Ховд аймгийн Ховд хот, Булган суманд Wechatpay-ээс төлбөр хүлээн авдаг болжээ.
Wechatpay-н хэрэглэгчээс төлбөр тооцоо хүлээн авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж бидэнтэй дараах хаягуудаар холбогдох боломжтой. Үүнд:
Facebook: Hipay
Холбогдох утасны дугаар: 77667700
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!