Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Жапан таун" хотхоны урд зам бороо ороогүй байхад ус зайлуулах шугамаас ус ундарч, зам усанд автаж байгаа асуудлыг нийслэлээс шалгажээ.
Шалгалтаар "Альфа Зоне" ХХК-ийн баригдаж байгаа барилгын сууриас ялгарсан усыг ямар нэг зөвшөөрөлгүй шахаж байсныг тогтоосон байна.
Иймд зөрчлийг арилгаж, тус компанид захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
75 СЭТГЭГДЭЛТЭЙ
|