Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авч эхлэв

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/347 дугаар тушаалаар Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай журам батлагдсан.

Энэхүү журмыг улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд мөрдлөг болгодог.

Үүнд

  • Кембрижийн IGCSE, O, AS, A
  • IB-International Baccalaureate
  • AP-Advanced Placement
  • TOEFL /IBT/
  • IELTS
  • SAT багтана.

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар наймдугаар сарын 9-ний 09:00 цагаас 19-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд,

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/

Дүн, оноо дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын 1.3, БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2-т заасны дагуу Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдаж, босго онооны болзол хангасан байна.

зураг