Сэтгэл гутрах эмгэгийн талаар Зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор О.Ганчулууны өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Сэтгэл гутрал нь гаднын тодорхой шалтгаангүйгээр гуниглах, гутрах, сэтгэлээр унах, түгшүүрлэх, сэтгэл дундуур болох, сэтгэл тавгүйдэх зэрэг илрэл бүхий сэтгэлийн сөрөг хөдлөл мөн. Эдгээр шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжилж, хүний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэвэл эмгэг гэж үзнэ гэдгийг О.Ганчулуун эмч хэллээ.
"Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд" аяны хүрээнд тэрбээр дараах зөвлөгөө, мэдээллийг өгөв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тайлан мэдээллээс харвал
Сэтгэл гутрах эмгэг нь өсвөр залуу насанд эхэлж, цаашилбал сургуульд сурах, ажил хөдөлмөр хийх, гэр бүл болж амьдрахад нөлөөлж, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг, дахих хэлбэрээр илэрдэг архаг эмгэг юм.
Насанд хүрэгчдийн 10-15 хувьд, өсвөр насны хүүхдийн 5-10 хувьд нь сэтгэл гутрах эмгэг тохиолддог.
Сэтгэл гутрах эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь сэтгэл зүйн нөлөө юм. Энэ нь амьдралд тохиолдож байгаа томоохон үйл явдлууд, стресстэй холбоотой.
Сэтгэл гутрах эмгэгийн үед хэд хэдэн эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал
Сэтгэл гутрал гэдэг бол бие махбодын өвчин, сэтгэцийн өвчний аль ч үед илэрч болдог. Зарим тохиолдолд сэтгэл гутрал нь тодорхой шалтгаангүйгээр үүсэх явдал бий.
Бие махбодын талаас
Сэтгэл гутрал нь эмчлэгдэх боломжтой эмгэг гэдгийг О.Ганчулуун эмч ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!