Өнөөдөр Монголын авто тээврийн салбарын хувьд анхны гэж хэлж болох нэг содон үйл явдал боллоо. Бид хуучин САЯТАН жолооч гэж зөндөө сонсож байсан. Бас 1 сая миль, 1 сая километр явсан автомашиныг гадаадын авто дилерүүд сольж өглөө гэдэг мэдээг уншдаг.
Тэгвэл үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг жил гаруй болж байгаа Тоёотагийн албан ёсны дилер Топ Моторс компани нь Тоёота Сэйлс Монголиа компанийн хамт олонтой хамтарч 2011 онд үйлдвэрлэгдэж өдийг хүртэл Энержи Ресурс компанийн бүтээн байгуулалтад 1 сая км туулсан Ланд Крузер 70 серийн автомашиныг цоо шинэ автомашинаар сольж өглөө.
Уг автомашин нь Монгол орны -40-өөс +40 градус хүрдэг эрс тэс цаг уур, бартаат зам, уурхайн тоосжилттой нөхцөлд ингэж явж чадсан нь дараах гурван хүчин зүйлтэй холбоотой.
1 сая километр зам туулсан Ланд Крузер 70 серийн автомашин нь дээрх стандартаар 5,000 км тутамд хуваарийн дагуу Тоёотагийн мэргэшсэн инженер, баталгаат сэлбэгээр 200 гаруй удаа урсгал засвар үйлчилгээг хийлгэсэн нь автомашиныг урт зам туулахад нөлөөлсөн.
Тоёота Топ Моторс компанийн хамт олон автомашины засвар үйлчилгээнд орсон түүх, сольсон эд ангиуд, шатахуун хийсэн санхүүгийн баримт зэрэгт үндэслэн 1 сая км туулсан болохыг баталгаажуулсан байна.
Тоёота Топ Моторс компанийг сонгож үйлчлүүлдэг бүх хэрэглэгчдэдээ баярлалаа.
(Зургуудыг гүйлгэж харна уу)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!